А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2018.02.23 17:43
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын тамирчин Алина Загитова түрүүлснээр, эх орондоо энэ олимпоос анхны алтан медалийг авчирлаа.
А.Загитова нь нутаг нэгт тамирчин Е.Медведевагаас 1,31 оноо илүү буюу 239,57 оноо авснаар олимпийн аварга болсон байна. Чөлөөт үзүүлбэрт хоёр тамирчин ижил үнэлгээ буюу 156,65 оноо авснаар эхний хоёр байрыг дараалан эзэлсэн бол Канадын тамирчин Кейтлин Осмонд 231,02 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Өнгөрсөн лхагва гарагт болсон уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд А.Загитова, Е.Медведева нар ээлж дараалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Э.Аянзаяа