Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна.
2018.06.25 16:29
Солонгосын хөл бөмбөгчид ОХУ-ад зохион байгуулагдаж байгаа хөл бөмбөгийн ДАШТ-нд тун амжилтгүй оролцож. хэсгээсээ шалгарч чадахгүй болсон билээ.
Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн Засгийн газрын дэргэдэх Иргэд, олон нийтээс санал авах цахим хуудсанд Солонгосчууд "Олон улсын хэмжээний тэмцээнд хариуцлагагүй оролцсон хөл бөмбөгчдөд зориулсан олон тооны хөнгөлөлт, урамшууллыг цуцалж, тэднийг цэргийн албанаас чөлөөлөх биш харин 2 жил 1 сарын цэрэгт бусдын адил явуулахыг шаардаж байна" гэсэн утга бүхий хүсэлтүүд олон иргэдийн дэмжлэгийг авч эхэлжээ.
Өмнөд Солонгос улс нь спортоор амжилт гаргасан эрэгтэй тамирчдыг цэргийн албанаас албан ёсоор чөлөөлдөг ба үүнд Ази тивийн АШТ-ээс Алтан медаль, харин олимпоос Алт, Мөнгө, Хүрэл медаль авсан байх болзолтой юм байна.
Мөн хөл бөмбөгийн ДАШТ-нд шилдэг 32 багийн нэг болж үлдсэн бол шигшээ багийн22 тамирчинг цэргийн албанаас чөлөөлдөг боловч иргэд олон нийт энэхүү журмыг эсэргүүцэж, хэсгээсээ шалгарч чадаагүй, амжилт муутай тоглосон тамирчдыг цэргээс чөлөөлөхгүй байхыг шаардаж байгаа нь энэ ажээ