메뉴 건너뛰기


Солонгосын BLACKPINK охидын хамтлагийн Умард Америкт хийх тоглолтын бүх 60,000 тасалбар зарагдаж дууссаныг тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг агентлаг өнөөдөр зарлажээ.

Охидын хамтлаг дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 8 хүртэл АНУ, Канадын зургаан хотод тоглох юм.

Тоглолтуудын тасалбар дууссан ч эрэлт өндөр байгаа тул нэмэлт тоглолт зохион байгуулахаар бэлдэж байгаагаа YG Entertainment агентлаг мэдээлсэн байна.
kpop.jpg



BLACKPINK хамтлаг нь өнгөрсөн зургаадугаар сард Billboard 200 шилдэг цомгийн жагсаалтад 40 дүгээрт орж, Hot 100 Singles жагсаалтын 55-т эрэмбэлэгдсэн нь охидын K-pop хамтлагуудын дээд амжилт байв.

Бас Британий U.K. Singles Chart жагсаалтын топ 100-д багтсан нь Өмнөд Солонгосын эмэгтэй уран бүтээлчдийн хувьд анхны тохиолдол байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News