Элчин БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс
2019.05.30 17:51
БНСУ-Д ЗОРЧИЖ, ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДДЭЭ
Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, манай иргэд тус улсад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих, оршин суух явдал өсөн нэмэгдсээр байна.
Иргэд санаатай, санамсаргүй байдлаар эрүүгийн гэмт хэрэг холбогдон саатуулагдах, улмаар ял эдлэх зэрэг таагүй асуудал гарсаар байна. Энэ нь манай иргэдийн суугаа орны хууль журам, ёс заншлын талаарх мэдлэг дутмагаас гадна өөрсдийн нь хайхрамж болгоомжгүй байдал, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотой байна.
Тус Элчин сайдын яам иргэдийнхээ зүгээс ирүүлж буй бодитой санал санаачлалыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган, Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Иймд иргэд бодит мэдээллийг ЭСЯ-наас шууд авч, санал, шүүмжлэлээ нээлттэй ирүүлж байхыг зөвлөж байна.
БНСУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
Гурав.Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд аялах иргэдэд анхаарах зүйл
БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотыг зорин ирж буй манай орны иргэд сүүлийн үед тус хотын хилийн шалган нэвтрүүлэх цагаачлалын алба дээр олноороо саатуулагдаж, хил нэвтэрч чадалгүй нутаг буцах байдал цөөнгүй гарч байна.
Тус бүс нутагт нь аялал жуулчлалын зорилгоор ирэх гадны улсын иргэдийг 30 хүртэлх хоног визгүй зорчихыг зөвшөөрдөг бөгөөд манай иргэд Улаанбаатар-Чэжү чиглэлээс гадна Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлийн нислэгээр түгээмэл ирж байна.
Манай иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцаасан тохиолдлуудын гол шалтгаан нь тухайн иргэд өмнө БНСУ-ын хууль тогтоомж зөрчсөн, виз олголтоос татгалзсан хариу авсан, визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суусан, мөн эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эсвэл буцах онгоцны тасалбаргүй, мөн зочид буудал захиалсан эсэх, биедээ бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан цагаачлалын албаны зүгээс ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэхийг шийдвэрлэдэг. Нотлох бичиг баримтгүй иргэдийг тохиолдолд түр саатуулан дараагийн рейсийн нислэгээр буцааж байна. Ирж буй иргэдийн 50-60 хувь нь дээрх шаардлагыг хангахгүй байгаа гэсэн албан бус баримт байна.
Чэжү хотыг зорин ирэхээр төлөвлөж буй иргэд аяллын зорилгоо тодорхойлох баримт /зочид буудал захиалгын хуудас, буцах нислэгийн тасалбар/ зэргийг сайтар бэлтгэн ирэх, аялах зорилготой иргэд Сөүл, Пусан хотоор дамжиж ирж байхыг зөвлөж байна.
Дөрөв. Европын 30 орон, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын визтэй иргэд БНСУ-д визгүй аялахад анхаарах зүйл
Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын хүчинтэй визтэй иргэд БНСУ-аар дамжиж тухайн улсад, эсвэл эх орондоо болон гуравдагч улсад зорчих гэж байгаа иргэд 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д орох боломж байдаг. Гэвч БНСУ-ын хилээр нэвтрэн орох өдрөөс тооцож өнгөрсөн 3 жилийн дотор БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, виз олголтод татгалзсан хариу авсан, БНСУ-д хууль бусаар оршин суусан, 5 сая воноос дээш торгууль төлсөн, албадан буцаагдсан иргэдийг БНСУ-д оруулдаггүй. Хилийн шалгалтын албанаас тусгайлан ярилцлага хийж шийдвэр гаргадаг болохыг анхаарна уу.
Дараах нөхцлийг анхаарна уу.
Шаардлагатай утас
Солонгосын Хууль зүйн туслалцааны байгууллага (http://www.klac.or.kr, Утас: 132) иргэний болон эрүүгийн хэрэг зэрэг хуулийн аливаа асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Солонгосын гэр бүлийн хууль зүйн зөвлөгөө өгөх газар (http://www.lawhome.or.kr, Утас: 1644-7077)
Солонгосын өмгөөлөгчдийн холбоо (http://www.koreanbar.or.kr, Утас: 02-3476-4000)
Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах хууль зүйн үндэсний хороо (http://www.committee.or.kr, Утас: 1588-9372)
Хууль зүйн хэлтэс үндэсний хууль тогтоомжийн мэдээллийн төв http://www.law.go.kr
Хайхад амар амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээ http://oneclick.law.go.kr
Замын хэрэг эрхлэх газрын жолооны шалгалт авах хэлтэс (http://dl.koroad.or.kr, Утас:1577-1120)
Жич: Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтыг тус холбоос дээр дарж үзнэ үү. http://www.customs.gov.mn/2014-03-25-01-15-56
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАЯГ, ХОЛБОО БАРИХ УТАС
140-885 서울특별시 용산구 독서당로 95주한몽골대사관
Embassy of Mongolia, 95, Dokseodang-ro, Yongsan-gu, Seoul,
140-885, Republic of Korea
Утас: 02-798-3464 / ЭСЯ-ны жижүүр /
02-798-1950 / Консулын хэлтэс /
02-792-5986 / Визийн тасаг /
Факс: 02-794-7605 / Дипломат ажилтнууд /
02-798-3465 / Консулын хэлтэс /
Цахим шуудан: seoul@mfa.gov.mn
Цахин хуудас: mongolembassy@mfa.gov.mn
Facebook: facebook.com/embassyofmongolia