메뉴 건너뛰기



Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орж байгаа талаар Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Канмүг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээлэл хийхийнхээ өмнө БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг гэдгийг тодотголоо. 

Өмнө нь энэхүү олон удаагийн визийг 7 шалгуур нөхцөлд үндэслэн олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр эхний таван нөхцөлийг хэвээр үлдээсэн бөгөөд нийт 13 шалгууртай болгожээ. Ингэснээр олон удаагийн виз авах иргэдийн тоо болоод цар хүрээ ихээр нэмэгдэж байгааг Кил Канмүг онцоллоо. 

elchind.jpg

Ингээд шинэ журамд орсон заалтуудыг тоочвол:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
  8. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  9. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  10. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  11. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  12. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  13. 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ:

Хугацааны хувьд өмнө нь энэхүү визийг авахад эхлээд 1 жилээр олгоод дараа нь 3, 5 жилээр авах шатлалтай байсан. Харин одоо шаардлагатай бол, тухайн нөхцөлийг хангаж байвал шууд 3, 5 жилээр олгогдох бүрэн боломжтой болж байна. 

Өнөөдрийн байдлаар монгол болон солонгос иргэдийн олон удаагийн виз авсан статистик мэдээллийг харвал:

  • 1,000 орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз
  • 37,000 монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг байна. 

Уг журамд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тус ЭСЯ судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар манай улсад

  • Эмч - 7,000 гаруй
  • Их, дээд сургуулийн багш - 6,000 орчим
  • Өмгөөлөгч - 2,000 гаруй
  • БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилсон 1,800 гаруй
  • Жилд 500 сая ба түүнээс дээш хэмжээгээр татвар төлдөг 5,000 гаруй ААН байдаг гэсэн тооцоо гаргажээ. 

Энэ үеэр БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Канмүг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Олон удаагийн виз авах сэтгүүлч, багш, эмч зэрэг хүмүүс нь тус бүрдээ өөр шаардлагатай байх уу? Ямар хүнд 5, ямар хүнд 3 жилийн виз олгох вэ? 

-Бид өнгөрсөн хугацаанд олон удаагийн виз олгож байсан туршлагаасаа үндэслэн энэ удаад сайжруулж байна. Тухайн хүн олон жил ажилласан байх юм бол 5 жилийн виз олгоно. Тэгэхээр энэ нь ажилласан жилэээс шалтгаална.  

-Сүүлийн 5 жил БНСУ-д зорчих хүсэлтэй хэр их монгол иргэд байна вэ? Хэчнээн иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн шалтгаанаар виз авч чадаагүй вэ?

-2016 онд 60,000 иргэн, 2017 онд 130,000 иргэн Солонгост зорчих визний хүсэлт гаргасан. 2018 оны долоодугаар сарын байдлаар 80,000 иргэн визний хүсэлт гаргасан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж виз мэдүүлж байгаа иргэдийн хувьд нэг долоо хоногт 1,000 ийм тохиолдол гарж байсан үе ч бий. Эдгээрээс харахад ихэвчлэн дансандаа таван сая төгрөг байршуулсан, санхүүгийн баталгаатай иргэдийнх хуурамч байдаг. Тиймээс таван сая төгрөгийн барьцаатайгаар Солонгос явуулах гэж зуучилж буй брокеруудад итгэхгүй байхыг анхааруулъя гэлээ.

Энэхүү журам хэрэгжих хугацааг БНСУ-ын ЭСЯ удахгүй зарлах юм байна. 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
77 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file МИX 2020.02.24 300
76 Networking day 06.15 file МИX 2019.06.06 369
75 БНСУ-Д ТРАНЗИТААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.05.31 618
74 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 444
73 БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ file МИX 2019.05.27 358
72 СЭРЭМЖЛҮҮЛЭГ МИX 2019.05.16 239
71 БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.04.10 271
70 Элчин сайдын яамны визийн үйлчилгээний хэсэг file МИX 2019.03.15 212
69 Дээд боловсролтой иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үздэг болсон гэнэ file МИX 2019.03.12 112
68 МИАТ зуны цагийн хуваарь 2019.03.31- 10.26 file МИX 2019.03.11 1527
67 2019 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2019.02.27 111
66 Нийгмийн даатгал " аппликейшнээ гар утсандаа татаx file МИX 2019.02.26 117
65 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.02.11 195
64 ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛД ТОМИЛОГДОВ file МИX 2019.01.08 167
63 БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. МИX 2018.12.18 327
62 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 452
61 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file МИX 2018.10.11 563
60 ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 336
» БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3355