메뉴 건너뛰기


Солонгосын гадаад судлалын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн магистрын ангийн анхны төгсөгчдөд “Элчин Сайдын Хүндэт Өргөмжлөл” гардуулав


Элчин сайд Б.Ганболд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Солонгосын Гадаад судлалын Их сургуулийн Монгол хэлний тэнхмийн эрхлэгч Ким Ги Сон, тус тэнхмийн Магистрын ангийн анхны төгсөгч болж буй оюутан Ким Жэ Мүг, Шин Мин Сон нарыг ЭСЯ дээр хүлээн авч уулзаж, баяр хүргэн “Элчин сайдын Хүндэт өргөмжлөл” гардуулав.

Гадаад судлалын Их сургуульд Монгол хэлний бие даасан тэнхим анх 2009 онд байгуулагдаж, 2016 оны хичээлийн жилээс магистр, докторантын ангийг шинээр нээсэн бөгөөд эдүгээ 112 оюутан бакалавр, 6 магистр, 3 докторант монгол хэл, соёлын мэргэжлээр суралцаж, ийнхүү 2018 оны 2 дугаар сард магистрын ангийг анхны 2 оюутан төгссөн байна.ganbold.jpg

ЭСЯ