메뉴 건너뛰기


2014 оны зун халуун болох учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусч болзошгүй хэмээн Канадын эрдэмтэд анхаарууллаа.

Мөн цаг агаараас гадна хэт их иддэг жирэмсэн эхчүүд ч хугацаанаас өмнө төрөх магадлал өндөртэй гэнэ

Хугацаанаас өмнө төрөх магадлалтай учир эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай хэмээн тэд зөвлөж байна. Төрөлтийг цаг агаартай холбон сүүлийн 20 жилийн дотор судалгаа явуулсан бөгөөд өдөртөө нэмэх 32 хэмийн халуун долоо хоног үргэлжлэхэд бие давхар эмэгтэй хугацаанаас өмнө амаржих магадлал 27 хувиар өсдгийг нийгмийн болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны их сургуулийн мэргэжилтнүүд тогтоосон аж.

Учир нь умай агшаад зогсохгүй, бие махбодь усны гачигдалд орсноор урагт хүрэх цусан хангамж муудна. Жирэмсний хоёр болон гурав дахь үе нь зуны улиралд тохиосон эмэгтэйчүүд анахаралтай байхад илүүдэхгүй гэнэ.

Дөнгөж төрсөн хүүхдэд ч хэт халуун тааламжгүй тусах магадлалтай аж. “Дутуу төрсөн хүүхдүүд амьсгалын дутмагшилд ордог” хэмээн судалгааны бүлгийн ахлах Натали Оже “Сайнс кодекс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Мөн цаг агаараас гадна хэт их иддэг жирэмсэн эхчүүд ч хугацаанаас өмнө төрөх магадлал өндөртэй гэнэ. Сүүлийн жилүүдэд Их Британийн эмч нар судалгаа явуулж жингээ барьдаг жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэл багатай төрдгийг тогтоожээ.