메뉴 건너뛰기


 

1. Гадаадын иргэний үнэмлэхийн хаягийн харьяанаас гадна ажлын(ажиллаж байгаа бүртгэлтэй байгууллага) газрын хаягийн харьяа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар(салбар)т ч визийн мэдүүлэг болон оршин суух зөвшөөрөл мэдэгдэл хийх боломжтой боллоо.

 

2. Аливаа компани, байгууллагад ажиллаж байгаа бүхий л гадаад иргэний үнэмлэхтэй иргэн болон түүний дагалдан статустай гэр бүл(F3 статустай  иргэд г.м)

*Оюутнууд(D-2, D-4-1) ажил хийх зөвшөөрөл авсан бол хамрагдана.

*Гэр бүлийн дагалдан статустай иргэд ганцаараа бие дааж мэдүүлэх боломжгүй бөгөөд үндсэн статустай иргэн мэдүүлэх үед зэрэг мэдүүлэх боломжтой юм.

 

3. Виз мэдүүлэх болон оршин суух зөвшөөрөл авах боломжтой ажлууд

-Виз мэдүүлэх(Хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу)

-Оршин суух

*Үндсэн оршин суух статусаас гадна нэмэлт ажлын зөвшөөрөл авах тохиолдолд (Хуулийн 20 дугаар зүйл)

*Ажлын байр солих ба нэмэлт ажлын зөвшөөрөл авах (Хуулийн 21-р зүйл)

*Оршин суух статус авах/Жич:Солонгост төрөөд 90хоногийн дотор виз мэдүүлж буй хүүхэд, эцэг, эх нь визтэй байх/ (Хуулийн 23 дугаар зүйл)

*Оршин суух статус өөрчлөх (Хуулийн 24 дугаар зүйл)

*Оршин суух хугацаа сунгах (Хуулийн 25 дугаар зүйл)

- Оршин суух мэдэгдэл хийх

*Тогтоол дугаар 26, 2-р хэсэг (Үйл ажиллагаа эрхлэгч компанийн  өөрчлөлт болон нэмэлт мэдэгдэл)

*Хуулийн 35-р зүйл (Гадаадын иргэний бүртгэлийн өөрчлөлт)/Жич: Паспорт солих болон хугацаа сунгах/

*Хуулийн36 дугаар зүйл (Оршин сууж буй хаягийн өөрчлөлт)

Энэ хууль нь 2014.11.10(даваа гариг)-наас эхэлж хэрэгжинэ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
12 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907
11 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Мэдээлэл 2016.01.04 2737
10 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
9 "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" file Мэдээлэл 2015.10.19 2651
8 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
7 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5541
6 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
5 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. file Мэдээлэл 2014.12.08 8558
4 Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой file Мэдээлэл 2014.12.04 7265
3 Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. file Мэдээлэл 2014.11.26 9131
» ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль file Мэдээлэл 2014.11.13 7261
1 ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6697