메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Reuters/. THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулсныг тус улсын ард иргэд эсэргүүцэн нийслэл Сөүл хотод томоохон жагсаал хийлээ.

Өмнөд Солонгосын хэдэн мянган иргэн өчигдөр Сөүл хотын төвд THAAD-ыг эсэргүүцэн жагссан байна.

Умард Солонгосын баллистик пуужингаас улс орноо хамгаалах зорилгоор THAAD-ыг байрлуулахыг Пак Гын Хэгийн засаг захиргааны үед Өмнөд Солонгосын тал АНУ-ын хүчнийхэнд зөвшөөрсөн билээ. Тус системийг байрлуулсныг өмнөд солонгосчууд эрс эсэргүүцэж байна.

Энэ систесмийг хууль бусаар байрлуулсан гэж өчигдрийн жагсаалд оролцогчид үзэж байна. Тэд хэлэхдээ “энэ систем Өмнөд Солонгосыг хамгаалж чадахгүй” гэв.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид Сөүл хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг тойрон жагсаж, “THAAD-ыг буцааж тат!” гэж уриа хашгирч байв.

Нөхцөл байдал түгшүүртэй байсан ч цагдаа, цэргийнхэн аюулгүй байдлыг сайтар чангатгасан байсан учир эмх замбараагүй байдал үүсээгүй байна.

THAAD-ыг байрлуулсныг өнгөрсөн сард ажлаа авсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн эсэргүүцэж байгаа юм. Энэ системийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхийг тэрбээр холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байгаа билээ.

Мүн Жэ Ин энэ сарын сүүлчээр АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай анхны нүүр тулсан уулзалтаа хийх юм.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18123
55 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
54 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
53 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
52 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
51 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
50 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
49 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
48 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
47 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
46 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
45 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
44 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22785
43 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22948
42 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
41 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
40 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23057
39 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
38 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
37 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23674