메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Reuters/. THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулсныг тус улсын ард иргэд эсэргүүцэн нийслэл Сөүл хотод томоохон жагсаал хийлээ.

Өмнөд Солонгосын хэдэн мянган иргэн өчигдөр Сөүл хотын төвд THAAD-ыг эсэргүүцэн жагссан байна.

Умард Солонгосын баллистик пуужингаас улс орноо хамгаалах зорилгоор THAAD-ыг байрлуулахыг Пак Гын Хэгийн засаг захиргааны үед Өмнөд Солонгосын тал АНУ-ын хүчнийхэнд зөвшөөрсөн билээ. Тус системийг байрлуулсныг өмнөд солонгосчууд эрс эсэргүүцэж байна.

Энэ систесмийг хууль бусаар байрлуулсан гэж өчигдрийн жагсаалд оролцогчид үзэж байна. Тэд хэлэхдээ “энэ систем Өмнөд Солонгосыг хамгаалж чадахгүй” гэв.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид Сөүл хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг тойрон жагсаж, “THAAD-ыг буцааж тат!” гэж уриа хашгирч байв.

Нөхцөл байдал түгшүүртэй байсан ч цагдаа, цэргийнхэн аюулгүй байдлыг сайтар чангатгасан байсан учир эмх замбараагүй байдал үүсээгүй байна.

THAAD-ыг байрлуулсныг өнгөрсөн сард ажлаа авсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн эсэргүүцэж байгаа юм. Энэ системийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхийг тэрбээр холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байгаа билээ.

Мүн Жэ Ин энэ сарын сүүлчээр АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай анхны нүүр тулсан уулзалтаа хийх юм.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1976
235 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2800
234 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2800
233 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2328
232 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3122
231 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10974
230 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3479
229 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11519
228 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5856
227 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5874
226 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 3036
225 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14974
224 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8087
223 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52188
222 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41375
221 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49540
220 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44732
219 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31532
218 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39212
» СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4351