메뉴 건너뛰기


БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг.  Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч  олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд  Улаанбаатар хотын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард  Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Харин өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад  гарын үсэг зурах гэж байна.  Улаанбаатар хотын дарга С.Батболд болон НИТХ-ын Тэргүүлэгчид   Монгол Улсын нийслэл хотоос  Пусаныг зорин энэхүү арга хэмжээнд оролцож байгаад  талархсанаа дахин илэрхийлэе” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  “Пусан -Улаанбаатар хотын харилцаа  түүхийн хувьд нас залуу ч  эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Нэг жил хоёр сарын өмнө  Пусан хотын дарга ноён  Со Бёнсү  тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод албан ёсны айлчлал  хийх үеэрээ  хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын  үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт  ч  нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа  сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд  талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах,  газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын  ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг  сургалт, олон улсын хуралд оролцуулсан юм. Үүний үр дүнд ч манай хоёр хотын харилцаа богинохон хугацаанд  эрчимтэй  хөгжиж, тэр бүү хэл  байнгын шууд нислэгтэй болсон нь  том ололт гэдгийг онцлон хэлэе.  Холын Пусан  Улаанбаатарт ойртож,  манай  хоёр хот бүхий л салбарт  хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна”  хэмээлээ. Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж,    сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд,  боловсролын салбарт  Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ.  Уг төслийн  санамж бичигт  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд   Пусан хотын дарга  Со Бёнсү нар  гарын үсэг зурлаа.

Мөн  Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын  газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт   гарын  үсэг зурах ёслол болов. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга  Ж.Дамдинцэрэн, Пусан хотын соёл, аялал жуулчлалын газрын дарга  И Бёнжи нар гарын үсэг зурлаа. Хоёр хотын дарга нарын уулзалт болон гарын  үсэг зурах ёслолд  НИТХ-ын Төлөөлөгч,  МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл,  О.Мөнгөншагай,  Ц.Одонтунгалаг, Монгол Улсаас  Пусан хотод суугаа консул  Д.Бямбадорж нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=25378

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
235 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
234 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
233 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
232 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
231 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
230 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
229 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
228 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5800
227 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5808
226 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
225 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
» Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
223 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
222 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
221 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
220 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
219 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
218 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
217 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279