Солонгос "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2017.12.22 22:32

Япон болон Өмнөд Солонгост төвтэй “Лотте” группыг үүсгэн байгуулагч 95 настай Шин Гёк Хо-д “компанийн мөнгөнөөс 128.6 тэрбум ам.доллар завшсан” гэх үндэслэлээр өнөөдөр дөрвөн жилийн хорих ял оноосон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн онд Шин Гёк Хо болон түүний хоёр хүү, нэг охиныг “компанийн мөнгөнөөс завшсан, татвараас зайлсхийсэн” гэх хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн юм. Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр түүний хүү бөгөөд группын өв залгамжлагч Шин Дон Бин-д 20 сарын тэнсэн харгалзах ял оноосон бол охин Шин Ён Жа-д хоёр жилийн хорих ял оноожээ. Харин ууган хүү Шин Дон Жо-г “гэм буруугүй” гэж шүүх үзсэн байна.
94 настай Шин Гёк Хо нь “эрүүл мэндийн шалтгаан”-аар ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, давж заалдах боломжтой аж.
Өмнөд Солонгос нь авлигатай хатуу тэмцэх ажлын хүрээнд томоохон компаниудаа өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн юм.

Г.Доржханд