메뉴 건너뛰기


СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Өмнөд Солонгос ба Умард Солонгосын салж хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээн явуулахыг БНАСАУ-ын талд санал болгожээ. Энэ тухай тэрбээр өнөөдөр KBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.
nkorea.jpg
“Ийм уулзалтыг Солонгосыг Японы колончлолын дарлалаас чөлөөлсний 72 жилийн ойн баярын үеэр эсвэл  өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэдэг Чусок өдрөөр, түүнчлэн намрын ургацын баярын үеэр хийвэл бүр тохиромжтой” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Хоёр Солонгосын өнөөгийн харилцааг тэрбээр “мөсөн доогуур урсч буй” голтой зүйрлэсэн байна.

Ли Нак Ён хэлэхдээ "Умард Солонгосын талаарх Сөүлийн бодлого нь Пхеньянд шахалт үзүүлж буй дэлхийн хамтын нийгэмлэгийнхтэй адилхан" гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Гэсэн хэдий ч яриа хэлэлцээ хийхэд чиглэсэн хүчин чармайлтыг зогсоож болохгүй” гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Түүхэнд анх удаа болсон хоёр Солонгосын 2000 оны Дээд хэмжээний уулзалтаас хойш хоёр тал салж хагацсан нэг бүлийнхний уулзалтыг 19 удаа зохион байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд  19 000 орчим хүн ах дүү нартайгаа уулзсан байна.

Умард Солонгос болон Өмнөд Солонгост хуваагдан амьдардаг нэг гэр бүлийн гишүүд бие биенийдээ зочлох, захидал бичих, утсаар ярих эсвэл интернетээр холбогдох боломжгүй байдаг аж.

Өмнөд Солонгосын 68 000 гаруй иргэдийн ах дүү нар нь Умард Солонгост амьдардаг ба тэдний ихэнх нь 1953 оноос хойш ах дүү нартайгаа уулзалдаагүй байна. Хилээр тусгаарлагдсан хамаатан саднууд хамгийн сүүлд 2014 оны 2 дугаар сард уулзжээ. Ийм улзалтад оролцох хүмүүсийг сугалаагаар сонгосон аж.
О.Барс
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1930
235 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2738
234 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2693
233 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2274
232 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3050
231 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10907
230 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3431
229 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11437
228 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5807
227 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5818
226 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2980
225 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14907
224 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8037
223 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52092
222 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41307
221 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49444
220 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44675
» САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31473
218 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39147
217 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4284