메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Reuters/. THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулсныг тус улсын ард иргэд эсэргүүцэн нийслэл Сөүл хотод томоохон жагсаал хийлээ.

Өмнөд Солонгосын хэдэн мянган иргэн өчигдөр Сөүл хотын төвд THAAD-ыг эсэргүүцэн жагссан байна.

Умард Солонгосын баллистик пуужингаас улс орноо хамгаалах зорилгоор THAAD-ыг байрлуулахыг Пак Гын Хэгийн засаг захиргааны үед Өмнөд Солонгосын тал АНУ-ын хүчнийхэнд зөвшөөрсөн билээ. Тус системийг байрлуулсныг өмнөд солонгосчууд эрс эсэргүүцэж байна.

Энэ систесмийг хууль бусаар байрлуулсан гэж өчигдрийн жагсаалд оролцогчид үзэж байна. Тэд хэлэхдээ “энэ систем Өмнөд Солонгосыг хамгаалж чадахгүй” гэв.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид Сөүл хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг тойрон жагсаж, “THAAD-ыг буцааж тат!” гэж уриа хашгирч байв.

Нөхцөл байдал түгшүүртэй байсан ч цагдаа, цэргийнхэн аюулгүй байдлыг сайтар чангатгасан байсан учир эмх замбараагүй байдал үүсээгүй байна.

THAAD-ыг байрлуулсныг өнгөрсөн сард ажлаа авсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн эсэргүүцэж байгаа юм. Энэ системийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхийг тэрбээр холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байгаа билээ.

Мүн Жэ Ин энэ сарын сүүлчээр АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай анхны нүүр тулсан уулзалтаа хийх юм.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 644
175 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
174 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17343
173 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9429
172 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
171 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18123
170 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
169 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
168 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
167 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
166 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
165 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272
164 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
163 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
162 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
161 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
160 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
159 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
158 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
157 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905