Шуурхай автобусууд
2015.01.19 01:44
Шуурхай автобусууд

Бусад хотууд руу аялахаар төлөвлөсөн
бол шуурхай автобусууд төвөггүй аялах
арга юм. үнийн хувьд хямдхан бусад
тээврийн хэрэгсэлтэй харьцуулвал илүү
олон чиглэлтэй. Сөүлд автобусны дөрвөн
терминал байдаг: ДунСөүл, Сангбун,
Намбү, Сөүл терминалууд. Заавал
урьдчилсан захиалга хийхгүйгээр, бэлэн
хүлээгдэж буй автобусанд суугаад
аялалаа эхлүүлж болно.

Шуурхай автобусанд 2 ангилал байна.
Илбан болон Үдин. Үдин автобус арай
илүү үнэтэй боловч суудал хоорондын зай
ихтэй учраас холын замд хөл жийн сууж
аялахад илүү тохьтой байдаг.
1_Автобусны буудал
Эдгээр терминалууд руу явахаасаа өмнө
бага зэргийн судалгаа хийж үзэх хэрэгтэй.
Та аль терминал таны зорьж буй газарт
чиглэлтэй гэдгийг эхлээд мэдэх нь зүйн
хэрэг. Жишээлбэл: Терминалоос,
Жоллонамду-Мугпу-руу бүх терминалаас
автобус явдаггүй болно. Цагийн хуваарь,
чиглэл, билетийн мэдээлэлтэй болох
шилдэг арга гэвэл _www. kobus.co.kr эсвэл
www.easyticket.co.kr_хуудсуудад зочлох
юм. Заавал захиалга өгөх шаардлагагүй ч
амралтын өдрүүд, баяр ёслолоор ихэнх
хүмүүс орон нутгийг зорьдог байна. Хүн
ихтэй терминалд хүлээж зогссоноос
захиалга өгсөн нь дээр. Утсаар захиалга
өгнө гэвэл Шуурхай автобусны
терминалын Гёнбүсон хурдны автобус
(1588-6900) эсвэл, Хунамсон нэгдсэн
буудал (1544-5551) руу (1588-6900)
утасдвал 09:00 -16:30 цагийн хооронд
залгаарай. хэрэв та сүүлийн минутанд
захиалгаа цуцлавал торгууль
ноогдуулах ба өөрийн захиалгаа 2
өдрийн өмнө цуцалвал боломжтой
боловч түүнээс хойш хоног хэтэрсэн
тохиолдолд цуцалж төлбөрөө эргүүлэн
авах боломжгүй.

Холбоотой бичлэг 0
Коммент 0
| Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
|---|---|---|---|---|
| 13 |
Метрогоор зорчдог хүн бүхэн анхаарлаа хандуулна уу
| МИX | 2017.06.19 | 14475 |
| 12 | Тээврийн хэрэгсэлийн талаарх асуулт хариулт | webmaster | 2015.01.19 | 10813 |
| 11 |
Галт тэрэг & Онгоц
| webmaster | 2015.01.19 | 15740 |
| » |
Шуурхай автобусууд
| webmaster | 2015.01.19 | 15697 |
| 9 |
T-Money тээврийн карт
| webmaster | 2015.01.19 | 13148 |
| 8 |
Сөүлийн хотын автобусны үнэ
| webmaster | 2015.01.19 | 11473 |
| 7 |
Taкси
[1] | webmaster | 2015.01.19 | 26937 |
| 6 |
Автобусны төрөл
| webmaster | 2015.01.19 | 3712 |
| 5 | Хот доторх автобус | webmaster | 2015.01.19 | 3435 |
| 4 | Хэрэв та эд зүйлсээ метронд гээгдүүлсэн бол | Uyanga | 2014.12.11 | 3359 |
| 3 |
Метроны төлбөр төлөх аргууд
| Uyanga | 2014.12.11 | 3601 |
| 2 |
Метро
| Uyanga | 2014.12.03 | 8758 |
| 1 |
Нийтийн тээврээр зорчих
| Uyanga | 2014.12.03 | 3717 |



