메뉴 건너뛰기


Шуурхай автобусууд

2015.01.19 01:44

webmaster Уншсан:8575

Шуурхай автобусууд

bus11.jpg
Бусад хотууд руу аялахаар төлөвлөсөн
бол шуурхай автобусууд төвөггүй аялах
арга юм. үнийн хувьд хямдхан бусад
тээврийн хэрэгсэлтэй харьцуулвал илүү
олон чиглэлтэй. Сөүлд автобусны дөрвөн
терминал байдаг: ДунСөүл, Сангбун,
Намбү, Сөүл терминалууд. Заавал
урьдчилсан захиалга хийхгүйгээр, бэлэн
хүлээгдэж буй автобусанд суугаад
аялалаа эхлүүлж болно.

bus12.jpg
Шуурхай автобусанд 2 ангилал байна.
Илбан болон Үдин. Үдин автобус арай
илүү үнэтэй боловч суудал хоорондын зай
ихтэй учраас холын замд хөл жийн сууж
аялахад илүү тохьтой байдаг.


1_Автобусны буудал
Эдгээр терминалууд руу явахаасаа өмнө
бага зэргийн судалгаа хийж үзэх хэрэгтэй.
Та аль терминал таны зорьж буй газарт
чиглэлтэй гэдгийг эхлээд мэдэх нь зүйн
хэрэг. Жишээлбэл: Терминалоос,
Жоллонамду-Мугпу-руу бүх терминалаас
автобус явдаггүй болно. Цагийн хуваарь,
чиглэл, билетийн мэдээлэлтэй болох
шилдэг арга гэвэл _www. kobus.co.kr эсвэл
www.easyticket.co.kr_хуудсуудад зочлох
юм. Заавал захиалга өгөх шаардлагагүй ч
амралтын өдрүүд, баяр ёслолоор ихэнх
хүмүүс орон нутгийг зорьдог байна. Хүн
ихтэй терминалд хүлээж зогссоноос
захиалга өгсөн нь дээр. Утсаар захиалга
өгнө гэвэл Шуурхай автобусны
терминалын Гёнбүсон хурдны автобус
(1588-6900) эсвэл, Хунамсон нэгдсэн
буудал (1544-5551) руу (1588-6900)
утасдвал 09:00 -16:30 цагийн хооронд

залгаарай. хэрэв та сүүлийн минутанд
захиалгаа цуцлавал торгууль
ноогдуулах ба өөрийн захиалгаа 2
өдрийн өмнө цуцалвал боломжтой
боловч түүнээс хойш хоног хэтэрсэн
тохиолдолд цуцалж төлбөрөө эргүүлэн
авах боломжгүй.

bus13.jpg