메뉴 건너뛰기


Нийтийн тээврээр зорчих

2014.12.03 14:33

Uyanga Уншсан:3641

Сөүл хот бол арваас илүү сая хүн оршин суудаг дэлхийд томоохон хотуудын нэг юм. Мөн хамгийн их хүн амын
нягтшилтай хотуудын нэг бөгөөд 605 км хавтгай дөрвөлжин газар нутагтай.

1.png

 

Хүн ам ихтэй учраас замын түгжрэл Сөүлийн
хүндрэлтэй асуудал болдог байна. Гэвч, зохион байгуулалттай, дэвшилтэт нийтийн тээврийн сүлжээ нь иргэдийг
ая тухтай зорчуулахын хамтаар түгжрэлийг бууруулахад нэмэртэй байдаг байна. Олон автобусны чиглэл таныг хот даяар
хөтөлнө. Эхлээд автобусны чиглэлүүд эргэлзээтэй санагдаж болох ч багахан оролдлогоор та Сөүлийн нийтийн тээврийн сүлжээний ая тухыг мэдэрнэ. Автобусны чиглэлүүд хотын бүх өнцөг булан бүрд хүргэнэ. Гэхдээ хүссэн газраа
хүрэх хамгийн үр дүнтэй арга бол Сөүлийн метро юм. Хямдханаас гадна буудлаас буудал хүрэх дундаж хугацаа
2-3 минут. Энэ бол ачаалалтай оргил цагуудад хотын захаас ажилдаа автобус эсвэл машинаар ирдэг хүмүүсийг бодвол
богино хугацаанд очих газраа хүрэх хамгийн хурдан тээврийн хэрэгсэл юм. 2010 онд хурдан галт тэрэгний замд
өргөтгөл хийснээс хойш бусад хотууд руу галт тэргээр аялахад улам тухтай болсон. Мөн дотоод нислэгийн хоёр
голлох нислэгийн компани, бусад хэд хэдэн жижиг нислэгийн компаниуд өдөр тутмын дотоод нислэгүүдийг хийдэг.