메뉴 건너뛰기


Галт тэрэг & Онгоц

2015.01.19 01:53

webmaster Уншсан:8809

Галт тэрэг & Онгоц
Орон нутагт аялах дараагийн нэгэн
сонголт бол галт тэрэг ба нислэгийн
үйлчилгээ юм.

galt1.jpg
1_Галт тэрэг
KTX(Солонгосын хурдан галт тэрэг),
Сэмаьл ба Мүгүнхуа, гэж гурван галт
тэрэг Солонгос оронд үйлчлилдэг байна.
Сэмаьл галт тэрэг бол хурдан аялах
боломжийг олгоно. Сөүлийн оршин
суугчид Пусан ороход Сэмаьл галт
тэргээр 4 цаг хагас зорчно. КТХ бий
болохоос өмнө хамгийн хурдан галт
тэрэг хэмээдэг байжээ. Томоохон
хотуудаар дайран зогсож аялал
үргэлжилдэг. Цэнхэр, ногоон, шар
өнгөөр нь та эдгээр галт тэрэгний
төрлийг амархан ялгаж болно. Мүгүнхуа
галт тэрэг утгачилбал Солонгос
үндэстний төрийн цэцэг гэсэн утгатай.
Зогсоогоороо зорчиж болно. Бусад галт
тэрэгний зогсдоггүй олон зогсоолуудад
зогсдог учраас Мүгүнхуа галт тэргээр
үйлчлүүлэгчид их байдаг. www.korail.
com
2_Дотоод нислэгүүд
Korean Air (KAL) болон Asiana Airlines
нислэгийн компаниудын хажуугаар
орон нутгийн жижиг нислэгийн
компаниуд ажиллаж байна. Gimpo
Airport нисэх онгоцны буудлаас бүх
нислэгийн компаниуд үйл ажиллагаа
явуулдаг. Дотоод нислэгүүд нь Гуанжү,
Гүнсан, Тэгү, Пүсан, Янян, Ёсү / Сүнчон,
Үлсан, Чэжү, Жинжү / Сачон, Пухан,
Чонжү хотуудыг зорьдог ажээ.
http://airport.co.kr хуудсанд зочлон англи
хэл дээр нислэгийн болон терминалийн
тухай мэдээллийг аваарай.


Дотоод нислэгийн компаниуд
• Korean Air
kr.koreanair.com / 1588-2001
• Asiana Airlines
www.flyasiana.com /1588-8000

• Jeju Air
www.jejuair.net / 1599-1500
• Jin Air www.jinair.com / 1600-6200
• Eastar Jet
www.eastarjet.com / 1544-0080
• Tway Air
www.twayair.com / 1688-8686
• Air Busan
www.airbusan.com / 1666-3060

galt2.jpg
Мөн түүнчлэн нислэгийн билет
захиалгыг нийслэгийн компаниуд болон
салбаруудаар дамжуулан хийх
боломжтой. Солонгост жил бүрийн
Цагаан сарын баяр (2 дугаар сар) болон
Ургацын баярыг (9 дүгээр сар) гэр
бүлээрээ өнгөрүүлэхээр хөдөө орон
нутаг болон олон улс руу их зорчдог
учраас тэр үеүдээр нислэгийн ачаалал
ихтэй байдаг. Тиймээс тухайн үеүдэд
нислэгийн захиалгаа түрүүлж хийх
шаардлагатай.