메뉴 건너뛰기


Автобусны төрөл

2015.01.19 01:15

webmaster Уншсан:3633

2_Автобусны төрөл
“Илбан”автобус нь хот хоорондын
автобусанд илүү тохиромжтой гэж үздэг
боловч хот доторх автобусны чиглэлд их
явдаг. Илбан автобуснууд шар, цэнхэр,
ногоон өнгөтэй байдаг. Автобусны
дугаар нь чиглэлийн эхлэх ба эцсийн
зогсоолыг зааж өгөх ба үлдсэн нэг эсвэл
хоёр тоо нь автобусны өөрийн таних
дугаар бодлог. Сөүлийн автобусны
чиглэлийн тухай мэдээллийг

http://bus.go.kr зочилж үзээрэй.

bus1.jpg
• Цэнхэр (Үндсэн чиглэл)
автобусууд
Эдгээр автобуснууд нь дагуул хотуудыг
хотын төвтэй холбогдог. Гурван төрлийн
цэнхэр автобус байна. Үүнд: Залгаа
автобус, Нам тавцантай - байгалийн
хийгээр явагч автобус, энгийн -
байгалийн хийгээр явагч автобус
багтана. Эдгээр автобусууд харьцангуй
холын замд явна. Чиглэлүүдийг 3
дугаараар илэрхийлдэг: эхний
зогсоол+эцсийн зогсоол+нэг цифр.

bus2.jpg
• Ногоон (Салбар чиглэл)
автобусууд
Хувийн компаниудын явуулж буй
автобусны үйлчилгээ юм. Оршин
суугчдийн бүсийг метроны буудал,
автобусны терминалуудтай холбож
өгдөг. 4-н цифрэн дугаартай бөгөөд
эхний зогсоол 2 эцсийн зогсоол 2 цуврал
дугаараас бүрдэнэ.

bus3.jpg
• Шар (Тойрогт чиглэл)
автобусууд
Шар автобуснууд хотын төвийн тойрог
зогсоолуудад зогсох ба ойр ойрхон
зогсож жуулчдад хотын голлох аялал
жуулчлалын, худалдааны, бизнесийн
газруудад зогсдог. Энэ чиглэлийн
автобуснууд 2 цифртэй ба дүүргийн
дугаар 2 цувралын дугаар байна.

bus4.jpg

• Улаан (Метроны чиглэл)
автобусууд
Улаан автобусууд цөөн зогсоолд зогсох
тул холын замд явж хурдан үйлчилдэг.
Эдгээр автобусууд илүү тохь тухтай ба
бүх зорчигчид суудалд суухар
төлөвлөгдсөн байдаг. Хурдан автобусууд
олон өнгөтэй байж болно. Гол зорилго
нь Илсан, Пун-дан, Сүжи, Сүвон, Анянг,
Инчон хөрш хотуудын оршин суугчдыг
Сөүл рүү хялбар хүргэхэд чиглэгдсэн
байна. Хурдан автобусууд урд ард,
хажуудаа дөрвөн оронтой цифрээр
тэмдэглэгдсэн байна.


• Тосгоны автобусууд
(Маиль бос)
Оршин суугчдын нягтрал ихтэй
дүүргүүдийн ард иргэдэд үйлчлэх
жижгэвтэр олон нийтийн автобус юм. Та
хүссэн газраа бууж болдог нь энэ
автобусны давуу тал юм.

bus5.jpg