메뉴 건너뛰기


Гээсэн, олсон эд зүйлсийн төв
Сөүлийн метроны чиглэл бүр өөрийн гээсэн, олсон эд зүйлсийн төвийг
ажиллуулдаг. Гээсэн эд зүйлс хамгийн эцсийн буудалд цугларан хадгалагдах
бөгөөд харгалзах гээсэн эд зүйлсийн төв рүү зөөгддөг. Хэрэв та эд зүйлсээ
метронд гээгдүүлсэн бол сандрах хэрэггүй. Метроны ажилтанд хандан
мэдээллээ өгөх буюу тасалбараа үзүүлж Зорчиж байсан метроны дугаар
болон гээсэн зүйлийхээ талаар тодорхой мэдээллийг өгөөрэй.Боломжтой бол ажилтан тухайн метроноос таны эд зүйлийг эргүүлэн авчруулах мэдээ явуулна. Өөр нэг арга гэвэл дараагийн буудалд байх гээсэн олсон эд зүйлсийн төв дээр очин
асуугаарай.
Метрон дахь гэмт хэрэг
Бэлгийн хүчирхийлэл, халаасны хулгай гэх мэт гэмт хэргийн үйлдлүүдийг 112
тусгай дугаарт залган мэдүүлнэ. Мөн та харгалзах метроны буудлын ажлын
өрөөнд эсвэл Сөүлийн метроны цагдаагийн 22 хэсгийн аль нэг рүү өөрийн биеэр очин мэдүүлж болно.
Утас: 02-2218- 0898