메뉴 건너뛰기


Метро

2014.12.03 14:36

Uyanga Уншсан:8684

Сөүл хоттой танилцах хамгийн үр дүнтэй арга бол метро юм. Анхны
шугамын нээлтийн ажиллагаанаас (1974)  хойш метроны сүлжээ хурдацтайгаар өргөжин тэлж байна. 11 чиглэлээр хотын
дүүрэг бүрийг холбосон ба Сөүлийн оршин суугчид автобус, такси  гэхгүйгээр өөрийн зорьсон газартаа
аялаж болно. Чиглэл тус бүр өөр өөр
өнгөөр ялгагдсан ба буудал бүр нь 3
цифрэн кодтой тул Сөүлийн метро
ойлгоход хялбар байдаг.
Эхний цифрээр чиглэлийн дугаар,
сүүлийн хоёр цифрээр буудлын
дугаарыг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь:
Мён-Дун буудлын код 424 гэвэл 4 цифр
нь 4дүгээр чиглэлийг, 24 гэсэн цифрээр
24дүгээр буудлыг илэрхийлжээ.
Та магадгүй Сөүлийн транзит сүлжээний
галт тэрэг болон зорчигч угтах үдэх
тавцан өөр өөр байгааг анзаарсан биз.
Гурван байгууллага Сөүлийн метроны
үйл ажиллагааг хариуцан явуулдаг нь:
Сөүл хотын Метро Корпораци,
Солонгосын Үндэсний Төмөр зам ба
Сөүл хотын Хурдан Тээврийн Корпораци
зэрэг юм. Метроны ажиллах цаг нь
өглөөний 5 цаг 30 минутаас шөнө дунд
хүртэл үргэлжилнэ. Буудал хоорондын
дундаж хугацаа 2-3 минут. Чиглэлээс
хамаарч цагийн хуваарь өөр байх тул,
цагийн хуваарийн хүснэгтэд анхаарлаа
хандуулахаа мартуузай.

metro.jpg