Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв
2015.09.02 15:18

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна.
Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ.
Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж.
Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, IBM компаниуд ямар нэгэн байдлаар шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Ерөнхийдөө ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын 54 хувь хуулийг дагаж ОХУ руу мэдээллээ шилжүүлэхийг зөвшөөрчээ.
Google компани сервэрүүдээ Ростелекомын дата центрт байрлуулж байгаа ба нэг сервэрт сард 108,000 рубль ($1,600) төлөх гэнэ. Тэдний серверийн тоо хэдэн зуугаар тоологдох нь тодорхой.
Харин Facebook компаний хувьд хуулийг шууд эсэргүүцээгүй ч тэдний цуглуулдаг мэдээлэл нь “хувийн” гэдэг ангилалд орохгүй, нийтэд ил байдаг мэдээллүүд тул уг хуулинд хамрагдахгүй байхыг зорьж, яриа хэлэлцээр хийж байгаа гэжээ.
Шинэ хууль энэ оныг дуустал гадаадын IT компаниудад шилжилт хийх боломж олгож байгаа ба 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хатуу мөрдөж эхлэх юм байна.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
8 | Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна | МИX | 2015.09.03 | 1873 |
» | Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв | МИX | 2015.09.02 | 1599 |
6 | Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо | МИX | 2015.07.31 | 1785 |
5 |
Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заана буюу Боловсролын дампуурал!
![]() | МИX | 2015.01.18 | 2527 |
4 | Тэрбумтнуудын сурах дуртай дээд сургуулиудыг тодруулжээ | МИX | 2014.11.17 | 2610 |
3 |
Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо
![]() | МИX | 2014.11.03 | 3779 |
2 | Уншигч хүн л удирдагч болж чадна | МИX | 2014.10.07 | 2757 |
1 | Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд ямар цаад зорилготой эд вэ? | МИX | 2014.05.08 | 2858 |