메뉴 건너뛰기


Fb9144 russian flag x800

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна.

Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ.

Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж.

Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, IBM компаниуд ямар нэгэн байдлаар шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Ерөнхийдөө ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын 54 хувь хуулийг дагаж ОХУ руу мэдээллээ шилжүүлэхийг зөвшөөрчээ.

Google компани сервэрүүдээ Ростелекомын дата центрт байрлуулж байгаа ба нэг сервэрт сард 108,000 рубль ($1,600) төлөх гэнэ. Тэдний серверийн тоо хэдэн зуугаар тоологдох нь тодорхой.

Харин Facebook компаний хувьд хуулийг шууд эсэргүүцээгүй ч тэдний цуглуулдаг мэдээлэл нь “хувийн” гэдэг ангилалд орохгүй, нийтэд ил байдаг мэдээллүүд тул уг хуулинд хамрагдахгүй байхыг зорьж, яриа хэлэлцээр хийж байгаа гэжээ.

Шинэ хууль энэ оныг дуустал гадаадын IT компаниудад шилжилт хийх боломж олгож байгаа ба 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хатуу мөрдөж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines