메뉴 건너뛰기


Сүүлийн үед Монгол Улсын БШУЯ нь Монгол Улсын яам уу, Солонгосын Мүүнийхэний яам уу гэдгийг ялгахад бэрх болов. Ялангуяа, тус яамны удирдлагын талаар маш ноцтой баримтуудыг сонин хэвлэлүүд удаа дараа дэлгэсээр байгаа билээ (http://gashuun.mn/1266). Тэгвэл энэ удаа дахин нэг ноцтой асуудал гарч ирэв. Энэ бол Монгол Улсын сургуулиудад Солонгосын түүхийг заах тухай юм!

Энэ сарын 11-нд “Зууны мэдээ” сонинд дараах мэдээ нийтлэгдсэнийг Polit.mn сайт уламжилжээ. Улаанбаатар Их Сургууль (UBU) буюу Христийн шашин сурталчилдаг гэдгээрээ алдаршсан Солонгос эзэнтэй их сургууль дээр Монголын түүхийн багш нарт зориулан Солонгосын түүхийг заах талаар сургалт семинарь явуулдаг болжээ. Энэ талаар тус сонинд Солонгос доктор Чжан Со Хо гэгч ярилцлага өгч, мэдээлсэн байна (http://www.polit.mn/content/55462.htm).

da.jpg

Чжан Со Хо энэ талаар мэдээлэл өгөхдөө, Монгол сурагчид Солонгосын түүхийг сайн судлахгүй байгаа талаар шүүмжилсэн өнгө аястай зүйлс өгүүлж, үүнийг сайтар судлах хэрэгтэй болохыг онцолжээ. Тэрээр энэ талаар “Зууны мэдээ” сонинд:     

“Солонгосын түүхийн сэдэвт ...семинарыг амжилттай зохиолоо. [Монголд] Солонгосын түүхийн мэдлэг, ном сурах бичигт байгаа мэдээлэл үнэн зөв эсэхийг үзлээ. Сурах бичигт байгаа мэдээллийг харахад агуулгын хувьд хангалттай бус дутуу санагдсан... Уулзалтад оролцсон оролцогчдоосоо таван хүнийг сонгож Солонгос авч явж ярилцсан зүйлээ бодит байдлаар үзүүлэхээр шийдсэн. Гэхдээ уулзалт ярицлагад оролцсон багш нараас  Солонгосын түүхийг гүн гүнзгий судалсан, судалж байсан багш байсангүй.” хэмээн өгүүлжээ. 




soho.jpg


Солонгос доктор Чжан Со Хо (Зургийн эх сурвалж: polit.mn) -


Чжан Со Хогийн хэлснээр, Монгол-Солонгос нь ижил түүхтэй ард түмэн гэнэ. Монголд Чингис хааны тухай домог бий бол, Солонгост ийм домог бас бий ажээ. Үүнийг Кан Гэ Ту хааны домог гэнэ. Гэхдээ, Солонгос домог нь илүү эртнийх хэмээн тэрээр хэлсэн байна. 

Чжан Со Хо тус сонинд ийн өгүүлжээ: “Монголын түүхэнд Бөртэ чоно Гоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний хөвөөнд нутаглав гэдэг. Тэгвэл Солонгост үүнтэй төстэй үлгэр домог, түүх бий. Үүнийг холбож ярих нь багш нарт нэлээд сонирхолтой байсан болов уу. Гүгэрёо улсын үед Кан Гэ Ту гэдэг хаан байсан. Тэр хааны үеийн чулуун дээр бичсэн түүх бий. Гэтэл энэ хааны үеэс 800 жилийн сүүлд Чингис хааны тухай, нүүдэлчдийн тухай бичсэн  хадан дээрх бичээс одоо олдохгүй байна. Харин Кан Гэ Ту хааны тухай бичээс нь 1600 жилийн өмнө бичэгдсэн хэдий ч Солонгосууд эртнээс судалсан байдаг. Энэ талаар сургалтад суусан багш нарт ярьж өгсөн. Багш нар Монголын түүхийн талаар бодох, эргэцүүлэх юмтай болж байна гэж бодож байна”.

Ийнхүү Солонгосчууд Монголын боловсрол дахь түүхийн сургалтын салбар руу нэвтэрч, Монголын ирээдүй хойч үед нь хэрхэн түүх заахыг мэддэг, зааварладаг болж буй ажээ. Одооноос Монгол хүүхдүүд Солонгосын түүхийг судалдаг болох нь.

Гэтэл энэ үед БШУЯ нь чухам юу хийж байна вэ, БШУЯ ийм зүйл болж буйг мэдэж, зөвшөөрч байна гэж үү гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь, БШУЯ, үүний харъяа байгууллага Монголын сургуулиудын багш нарт ямар сургалт явуулах вэ гэдгийг мэдэж баталдаг гэнэ.

Чжан Со Хо нь Монгол-Солонгосын ижил түүхийг судлах, Монголын эрдэмтэдээр үүнийг зөвшөөрүүлэх чиглэлээр 1993 оноос Монголд ажиллаж байгаа хүн юм. Тэрээр ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн захирал Цэвээндоржтой хамтарч “Говь-Алтайн хадны зураг”, 2012 онд Түүхийн хүрээлэнгийн Чулуун захирал, Архелогийн хүрээлэнгийн Цэвээндоржтой хамтарч “Алтайн соёл” ном хэвлүүлжээ. Мөн 2013 онд хэд хэдэн эрдэмтэнтэй хамтарч“Алтай хязгаар” бүтээл гаргасан ба 20 орчим эрдэм шинжилгээний өгүүллэг бичиж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон удаа оролцож байсан юм.

Жич: Солонгосчууд Монголын түүхийг ихээр гуйвуулж байгаа талаар тус сайтад нийтэлж байсан болно: http://gashuun.mn/395

 

Б.Цог

Эх сурвалж: www.gashuun.mn
- See more at: http://gashuun.mn/1291#sthash.ChAgC1I3.dpuf