메뉴 건너뛰기



 

Дахин нэг амжилт дүүрэн улиралыг ардаа үдэж байна гэдгээ Фэйсбүүк компаний захирал Марк Закерберг хэллээ. Фэйсбүүк хэрэглэгчийн тоог 1 тэрбум 490 сая хүртэл өсгөж чадсан компаний хамт олноо тэрээр хамгийн түрүүнд магтсан юм. Дээр дурьдсан тоонд фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг байнгын хэрэглэгчээс эхлээд өөрийн хуудсыг сардаа нэг удаа шалгадаг хэрэглэгч хүртэл  багтсан байна. Дэлхийн хамгийн түгээмэл олон нийтийн сүлжээ хуудсыг ажлуулагч тус компани өнгөрөгч хоёрудагаар улиралд 4 тэрбум долларын орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Фэйсбүүкийн орлогот багагүй хувь нэмрийг оруулж байгаа бизнес бол уг сүлжээг гар утсаар ашиглаж байгаа үед хүргэдэг зар сурталчилгаа юм. Нийт зар сурталчилгааны орлогын 4-ны 3-ыг нь энэ бүлгээс олсон байна. Дээрх 4 тэрбумын 715 сая нь цэвэр ашиг байгаа юм. Фэйсбүүк компани зардлаа нэмж байгаа учир ашгийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурчээ. Компаний хоёрдугаар улиралын тайлан сайн дүнтэй гарсан ч гэлээ хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 2.7 хувиар унасан байдалтай байна. Фэйсбүүкийн нэгж хувьцаа зах зээл дээр 97 ам доллараар худалдаалагдаж байгаа юм. 2015 он гарснаас хойшхи 7 сарын хугацаанд уг хувьцааны үнэ 24 хувиар өсөөд байна. 

 

(Reporting by Devika Krishna Kumar in Bengaluru; Editing by Ted Kerr)

 

Орчуулагч Редактор М.Золбоо