메뉴 건너뛰기


Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр И.Отгонбатыг Монголын шатрын холбооны Өмнөд Солонгос дахь төлөөлөгчөөр томиллоо.


Өмнөд Солонгос улсад төлөөлөгчтэй болсноор Ази болон Солонгос улсад явагдах тэмцээнд оролцох манай шатарчдад дэмжлэг үзүүлэх, зарим асуудлыг шийдвэрлэхэд туслах, Өмнөд Солонгос улсад сурч ажиллаж байгаа ард иргэдийн хүүхдүүдийг шатарт дур сонирхолтой болгоход чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо.

И.Отгонбат нь энэ оны наймдугаар сард Сувон хотноо явагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд орж амжиллтай сайн ажилласан юм. Мөн Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын нэрэмжит Тусгаар тогтнолын өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан шатрын уламжлалт тэмцээн, Сөүл хот болон Инчон хотод суугаа Монголчуудын наадмын шатрын тэмцээнийг 2010 оноос хойш жил бүр хамтран зохион байгуулж байгаа.

Өмнөд Солонгосын шатрын холбооны "Кей лигийн" тэмцээнд Монгол оюутан болон ажилчин Монголчуудаас бүрдсэн "Скай Монгол" багийг 2013 онд үүсгэн байгуулж,  амжилттай оролцсоор байна.

И.Отгонбат Сөүлд Монгол сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд шатар зааж сурган, тэмцээнд оролцуулж, Монголынхоо ирээдүйн шатарчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяаслаг залуусын нэг юм.

Б.ЭНХ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6227
75 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5934
74 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6349
73 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6543
72 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6009
71 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6222
70 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6256
69 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6544
68 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6317
67 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6282
66 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5779
» Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7092
64 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5803
63 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5649
62 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5939
61 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6499
60 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5879
59 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6448
58 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6674
57 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6668