Солонгос Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ
2016.05.09 18:50
Өмнөд Солонгос улсын Ансан хотын цагдаагийн газар тус хотод оршин суугч, 30 настай, иргэн К-г бусдын амь нас хөнөөсөн хэргээр саатуулаад байгаа ажээ. Тэрээр хамт амьдардаг байсан, 40 настай, иргэн А-тай маргалдсаны улмаас амь насыг нь хөнөөж, цогцсыг хоёр хэсэг салган хаясан хэрэг үйлдсэн талаар “Mongol radio” уламжилсан байна.
Цагдаагийн газар гэмт этгээдийг хохирогчийн цогцос олдсоноос хойш дөрөв хоногийн дараа саатуулсан бөгөөд иргэд гэмт этгээдийн овог нэр болон нүүр царайг нийтэд ил зарлахыг шаардаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ансан хотын цагдаагийн газар иргэдийн тэрхүү хүсэлтийг хүлээн авч "Тун удахгүй гэмт этгээдийн нэр, нүүрийг олон нийтэд үзүүлнэ" гэж мэдээллэсэн байна. Өмнөд Солонгос улс нь хүний амь нас хөнөөсөн гэмт этгээдүүдийн нүүрийг нийтэд үзүүлдэггүй байсан боловч олон нийтийн шаардлагаар 2010 оноос эхлэн эдүгээ хүртэл дөрвөн гэмт этгээдийн овог, нэр болон нүүр царайг нийтэд ил болгожээ.
Өнгөрсөн бямба гаригт Тус улсын Ансан хотын цагдаагийн газар хүний амь нас хөнөөсөн гэмт этгээдийн овог, нэр болон нүүр царайг олон нийтэд нээлттэй үзүүлсэн байна. Гэмт этгээдийн нүүр царай ил болсон даруй интернэт хэрэглэгчид түүний фэйсбүүк хуудсыг олж, тэнд байсан хувийн мэдээлэл болон зургуудыг нь интернэтээр тарааж эхэлжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Холбоотой бичлэг 1
-
dtcgzb
2022.11.24 06:58
dtcgzb women 2014 new nfl jerseys new york jets 87 eric decker drift fashion green elite jerseys new england patriot winter hats for uk boys dress style 2020 vintage lemon dress east carolina pirates top of the world ncaa sunrise adjustable cap reebok jj iii shoes