메뉴 건너뛰기


soӨмнөд Солонгос улсын Ансан хотын цагдаагийн газар тус хотод оршин суугч, 30 настай, иргэн К-г бусдын амь нас хөнөөсөн хэргээр саатуулаад байгаа ажээ. Тэрээр хамт амьдардаг байсан, 40 настай, иргэн А-тай маргалдсаны улмаас амь насыг нь хөнөөж, цогцсыг хоёр хэсэг салган хаясан хэрэг үйлдсэн талаар “Mongol radio” уламжилсан байна.

Цагдаагийн газар гэмт этгээдийг хохирогчийн цогцос олдсоноос хойш дөрөв хоногийн дараа саатуулсан бөгөөд иргэд гэмт этгээдийн овог нэр болон нүүр царайг нийтэд ил зарлахыг шаардаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ансан хотын цагдаагийн газар иргэдийн тэрхүү хүсэлтийг хүлээн авч "Тун удахгүй гэмт этгээдийн нэр, нүүрийг олон нийтэд үзүүлнэ" гэж мэдээллэсэн байна. Өмнөд Солонгос улс нь хүний амь нас хөнөөсөн гэмт этгээдүүдийн нүүрийг нийтэд үзүүлдэггүй байсан боловч олон нийтийн шаардлагаар 2010 оноос эхлэн эдүгээ хүртэл дөрвөн гэмт этгээдийн овог, нэр болон нүүр царайг нийтэд ил болгожээ.

Өнгөрсөн бямба гаригт Тус улсын Ансан хотын цагдаагийн газар хүний амь нас хөнөөсөн гэмт этгээдийн овог, нэр болон нүүр царайг олон нийтэд нээлттэй үзүүлсэн байна. Гэмт этгээдийн нүүр царай ил болсон даруй интернэт хэрэглэгчид түүний фэйсбүүк хуудсыг олж, тэнд байсан хувийн мэдээлэл болон зургуудыг нь интернэтээр тарааж эхэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5370
» Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48508
134 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22804
133 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32136
132 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22167
131 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5491
130 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30398
129 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14614
128 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42426
127 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5744
126 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6508
125 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13386
124 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12956
123 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5878
122 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14870
121 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21831
120 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24916
119 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5816
118 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34993
117 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23099