메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Дотны найз болон туслахууд нь холбогдсон улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гарагт байцаахаар төлөвлөж байгаагаа тус улсын прокурорууд мэдэгдлээ.

Түүнийг Хөх ордонд байцаахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдэгдсэн, хариу хүлээж байна гэж прокурорууд хэлэв.

Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй хүн прокуроруудад байцаалт өгч байсан тохиолдол гараагүй аж.

Пак Гын Хэгийн найз болох бизнес эрхлэгч Чой Сун Силд энэ долоо хоногийн бямба гарагт прокурорууд яллах дүгнэлт үйлдэх бололтой.

Чой овогт энэ эмэгтэй Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугианы гол эзэн юм. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэж байгаа юм. Мөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хэгийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа билээ.

Өнгөрөгч бямба гарагийн орой Сөүл хотод хэдэн зуун мянган хүн жагсаал хийж, Пакийг огцрохыг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “нөхцөл байдал хурцдаж байгааг Ерөнхийлөгч Пак сайн мэдэж байгаа. Улс орны улс төрийн нөхцөл байдлыг хэвийн болгох үүргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч шаргуу ажиллаж байна” гэв.

Дээрх дуулиан шуугианыг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Hyundai Motor”, “Samsung Electronics” болон бусад томоохон компанийн захирлуудыг байцааж эхэлжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 15025
175 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 40022
174 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13789
173 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24858
172 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16225
171 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21930
170 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22845
169 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33123
168 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21609
167 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14685
166 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13896
165 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14964
164 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13486
163 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14817
162 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5066
161 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4771
160 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4899
» Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4955
158 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5535
157 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5142