메뉴 건너뛰기


БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ.

2018 оны 9 сарын 21-ны өдрөөс эхлэн байнгын оршин суух эрх болох F5 визтэй гадаад иргэдэд гадаадын иргэний үнэмлэхийн оронд 10-н жилийн хугацаатай байнгын оршин суух гэрчилгээг олгохоор болсон тул, F5-тай гадаад иргэд дараах хүсэлт гаргах хугацааны дагуу байнгын оршин суух гэрчилгээг дахин авахыг хүсье.

○ Хамрагдагч: 2018.09.21 өдрөөс өмнө байнгын оршин суух эрх болох F5-ийг авсан иргэд.

○ Хүсэлт гаргаж, байнгын оршин суух гэрчилгээг авах хугацаа:

Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил өнгөрсөн хүний хувьд 2018.09.21-ны өдрөөс эхлээд 2 жилийн дотор.
Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил болоогүй хүний хувьд 10 жил болох өдрөөс хойш 2 жилийн дотор.

○ Хүсэлт гаргах газар:
Оршин буй газрынхаа Гадаад иргэн харьяатын албаны газарт.
Холбогдох утас  Тухайн мужийн гадаадын иргэн харьяатын албаны утас болон 1345.
○ Бүрдүүлэх бичиг баримт:
Гадаад иргэний үнэмлэх, өргөдөл, гадаад пасспорт, 3,5смX4,5cм харьцаатай цээж зураг, хураамж 30,000вон.
/Жич- Оршин буй муж газар солигдсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг (Байрны төлбөрийн гэрээ, байрны бичиг гэх мэт) хамт хавсаргах/

f-5.jpg
○ Анхаарах зүйлс:
► Одоо байгаа байнгын оршин суух эрхтэй гадаад иргэний үнэмлэх нь дээр дурьдсан хугацаанд буюу байнгын оршин суух гэрчилгээг авах хүртэл хүчин төгөлдөр.
► Байнгын оршин суух гэрчилгээг авахад (10жилийн хугацаа нь дуусаад) онлайнаар цаг авалгүй, шууд харьяалагдах гадаад иргэний харьяатын албан дээр очоод тусгай цонхон дээр очиж үйлчлүүлэх.
► Заасан хугацаанд байнгын оршин суух гэрчилгээгээ дахин хүсэж аваагүй тохиолдолд Цагаачлалын хуулийн 100-д зааснаас 2сая вон хүртэлх торгууль төлнө.
► Сайн дураараа мэдэгдэх (18.09.21-18.12.31) хугацааны турш, гадаад иргэний үнэмлэхийн өөрчлөгдсөн зүйлс (Дүрэм 35) болон оршин буй газрын өөрчлөлт (Дүрэм 36) зэргийг сайн дураараа мэдэгдсэн F5-тай гадаад иргэдийн хувьд торгуулиас чөлөөлөхөөр төлөвлөж буй.

Орчуулсан Ж.Нармандах, 18.10.12.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6697
51 ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль file Мэдээлэл 2014.11.13 7261
50 Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. file Мэдээлэл 2014.11.26 9145
49 Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой file Мэдээлэл 2014.12.04 7267
48 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. file Мэдээлэл 2014.12.08 8558
47 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
46 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5550
45 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
44 "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" file Мэдээлэл 2015.10.19 2651
43 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
42 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Мэдээлэл 2016.01.04 2737
41 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907
40 2 сарын 1 -ээс цаг авдаг боллоо file МИX 2016.02.02 2734
39 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3020
38 (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- file МИX 2016.07.20 20936
37 "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] МИX 2016.07.22 23823
36 БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. file МИX 2016.11.07 12393
35 Худалдааны виз (D-9-1) file МИX 2016.11.07 9209
34 Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу file МИX 2017.02.13 10692
33 Цагаачлалын албаны торгуулийн мэдээлэл. file МИX 2017.09.08 2467