메뉴 건너뛰기


БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ.

2018 оны 9 сарын 21-ны өдрөөс эхлэн байнгын оршин суух эрх болох F5 визтэй гадаад иргэдэд гадаадын иргэний үнэмлэхийн оронд 10-н жилийн хугацаатай байнгын оршин суух гэрчилгээг олгохоор болсон тул, F5-тай гадаад иргэд дараах хүсэлт гаргах хугацааны дагуу байнгын оршин суух гэрчилгээг дахин авахыг хүсье.

○ Хамрагдагч: 2018.09.21 өдрөөс өмнө байнгын оршин суух эрх болох F5-ийг авсан иргэд.

○ Хүсэлт гаргаж, байнгын оршин суух гэрчилгээг авах хугацаа:

Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил өнгөрсөн хүний хувьд 2018.09.21-ны өдрөөс эхлээд 2 жилийн дотор.
Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил болоогүй хүний хувьд 10 жил болох өдрөөс хойш 2 жилийн дотор.

○ Хүсэлт гаргах газар:
Оршин буй газрынхаа Гадаад иргэн харьяатын албаны газарт.
Холбогдох утас  Тухайн мужийн гадаадын иргэн харьяатын албаны утас болон 1345.
○ Бүрдүүлэх бичиг баримт:
Гадаад иргэний үнэмлэх, өргөдөл, гадаад пасспорт, 3,5смX4,5cм харьцаатай цээж зураг, хураамж 30,000вон.
/Жич- Оршин буй муж газар солигдсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг (Байрны төлбөрийн гэрээ, байрны бичиг гэх мэт) хамт хавсаргах/

f-5.jpg
○ Анхаарах зүйлс:
► Одоо байгаа байнгын оршин суух эрхтэй гадаад иргэний үнэмлэх нь дээр дурьдсан хугацаанд буюу байнгын оршин суух гэрчилгээг авах хүртэл хүчин төгөлдөр.
► Байнгын оршин суух гэрчилгээг авахад (10жилийн хугацаа нь дуусаад) онлайнаар цаг авалгүй, шууд харьяалагдах гадаад иргэний харьяатын албан дээр очоод тусгай цонхон дээр очиж үйлчлүүлэх.
► Заасан хугацаанд байнгын оршин суух гэрчилгээгээ дахин хүсэж аваагүй тохиолдолд Цагаачлалын хуулийн 100-д зааснаас 2сая вон хүртэлх торгууль төлнө.
► Сайн дураараа мэдэгдэх (18.09.21-18.12.31) хугацааны турш, гадаад иргэний үнэмлэхийн өөрчлөгдсөн зүйлс (Дүрэм 35) болон оршин буй газрын өөрчлөлт (Дүрэм 36) зэргийг сайн дураараа мэдэгдсэн F5-тай гадаад иргэдийн хувьд торгуулиас чөлөөлөхөөр төлөвлөж буй.

Орчуулсан Ж.Нармандах, 18.10.12.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 Мөнхцэцэг 12345678 2023.06.18 92
51 Буцаж орж ирэх зөвшөөрөл болон шинжилгээний бичиг өгөхтэй холбоотой мэдээлэл МИX 2020.06.18 366
50 Имгрэйшинд нутаг буцах мэдэгдэл хийх мэдээлэл 2020 -02-04 file МИХ 2020.02.04 457
49 2019. 10. 21 өдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсад оршин суух эрхээ хэтрүүлэн визгүй амьдарч байсан гадаад иргэдийг нутаг буцах арга. file МИX 2019.10.24 500
48 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 990
47 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 717
46 БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 784
45 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 717
44 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.03.08 477
43 2019оны 3сарын 1нээс эхлэн хүчинтэй хугацаатай топик 4 -өөс дээш зэрэгтэй гадаадын оюутан үйлдвэрлэлийн чиглэлд цагийн ажлын зөвшөөрөл аваад ажиллах боломжтой. file МИX 2019.03.07 205
42 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 562
41 Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ file МИX 2019.02.25 115
40 Солонгос иргэнд зориулсан Гадаад улсын иргэнтэй гэрлэлтийн талаарх зааварчилсан хөтөлбөр file МИX 2019.01.07 298
39 Цагаач иргэдийн Нийгмийн нэгдсэн хөтөлбөр file МИX 2019.01.07 132
38 Цагаач иргэдийн хурдан дасан зохицох хөтөлбөр file МИX 2019.01.07 124
37 2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус file МИX 2018.12.26 759
36 E7-4 статус солих 2019оны 1-р бүртгэл file МИX 2018.12.26 227
35 ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУХАЙ 1345+7*+2 file МИX 2018.10.12 493
» БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ. file МИX 2018.10.12 1055
33 cайн дураар нутаг буцах хугацаа: 2018оны 10.1ээс~2019оны 3.31 хүртэл. file МИX 2018.10.11 1477