메뉴 건너뛰기


Энэ оны 3сарын 1-нээс бүх төрлийн E-7 ангиллыг нарийвчлан ангилан мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулна.


Гол өөрчлөгдсөн дүрэм журмыг товчхон орууллаа.



 E-7 статусын 85 ажлын төрлийг үндсэн 4 бүлэг болгож ангилсан. Шинээр виз авах, статус солих, сунгалт хийхэд шинэ дүрмийн дагуу хянан шийдвэрлэн, болзол хангаагүй нөхцөлд шинээр авах, статус солих, сунгах г.м боломжгүй болно.


1. E-7-1 Боловсон хүчин

(67 төрлийн ажил мэргэжил)


 Цалингийн жилийн дундаж GNI 80%-аас дээш байх


2. E-7-2 Хагас Боловсон хүчин

(9 төрлийн ажил мэргэжил)

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


3. E-7-3 Ур чадвартай боловсон хүчин

(6 төрлийн ажил мэргэжил)


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


4. E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчин

(3 төрлийн ажил мэргэжил) 


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх 

*Гагцхүү 2,3,4-өөс зарим нэг мэргэжлийн цалинг тусад нь харгалзан үзнэ


БНСУ-нь ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах журмын дагуу байгууллага бүрт үндсэн ажилтаны 20 хувьд дүйцүүлэн гадаадын иргэн E-7 визээр ажиллуулах боломжтой байдаг.

Гагцхүү: Цагаач Тайван улсын иргэн, гэрлэлтийн цагаач иргэн, байнгын оршин суух визтэй иргэдийг Солонгос үндсэн ажилтантай адил тооцно(Тогооч-ын хувьд болзол нь өөр)


e07.jpg



 E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчний квот нь 600 хүний орон тоо байдаг байсан бол 400 хүний орон тоог нэмэн жилдээ 1,000 хүний орон тоо болгож өсгөсөн

✔️ Нийт квотын тоо : 1,000хүн

•Энгийм квот: 500хүн(▲ 100хүн)

•Өндөр оноотой : 100хүн

•Ажлын байр маш сайн бий болгосон тэргүүний байгууллага : 100хүн

•Хөдөлмөрийн яамны сайшаал : 200хүн

•Хүнс хөдөө аж ахуйн яамны сайшаал: 50хүн

•Далайн хэрэг, загас агнуурын яамны сайшаал : 50хүн

e07.jpg



 2020 оны 1 сарын 1нээс E7-4 статусын онооны схем өөрчлөгдөнө.

•Орлогын болзлыг хангасан байх

•Мэргэжлийн үнэмлэх эсхүл тусгай дадлагажсан сертификаттай бол нэмэлт оноо өгөх

•Боловсролын оноог ахлах сургууль эсхүл коллежоос дээш зэрэгтэй гэж 2 ангилж үзнэ

•Тухайн байгууллагад удаан ажилласан тохиолдолд нэмэлт оноо өгөх г.м


Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.hikorea.go.kr цахим хуудасны зарлал булан 2 сарын 25ны өдрийн мэдээллийг үзнэ үү


 Солонгос хэл дээр дэлгэрэнгүйгээр үзэж болно.


https://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt?bbsGbCd=BS10&bbsSeq=1&langCd=KR&ntccttSeq=863

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 Мөнхцэцэг 12345678 2023.06.18 98
51 Буцаж орж ирэх зөвшөөрөл болон шинжилгээний бичиг өгөхтэй холбоотой мэдээлэл МИX 2020.06.18 372
50 Имгрэйшинд нутаг буцах мэдэгдэл хийх мэдээлэл 2020 -02-04 file МИХ 2020.02.04 465
49 2019. 10. 21 өдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсад оршин суух эрхээ хэтрүүлэн визгүй амьдарч байсан гадаад иргэдийг нутаг буцах арга. file МИX 2019.10.24 507
48 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 992
47 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 719
46 БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 787
45 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 719
44 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.03.08 480
43 2019оны 3сарын 1нээс эхлэн хүчинтэй хугацаатай топик 4 -өөс дээш зэрэгтэй гадаадын оюутан үйлдвэрлэлийн чиглэлд цагийн ажлын зөвшөөрөл аваад ажиллах боломжтой. file МИX 2019.03.07 207
» 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 564
41 Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ file МИX 2019.02.25 117
40 Солонгос иргэнд зориулсан Гадаад улсын иргэнтэй гэрлэлтийн талаарх зааварчилсан хөтөлбөр file МИX 2019.01.07 300
39 Цагаач иргэдийн Нийгмийн нэгдсэн хөтөлбөр file МИX 2019.01.07 134
38 Цагаач иргэдийн хурдан дасан зохицох хөтөлбөр file МИX 2019.01.07 126
37 2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус file МИX 2018.12.26 761
36 E7-4 статус солих 2019оны 1-р бүртгэл file МИX 2018.12.26 229
35 ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУХАЙ 1345+7*+2 file МИX 2018.10.12 495
34 БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ. file МИX 2018.10.12 1057
33 cайн дураар нутаг буцах хугацаа: 2018оны 10.1ээс~2019оны 3.31 хүртэл. file МИX 2018.10.11 1479