Солонгос улсын хууль дүрэм
2019.04.10 11:59
Инчон хотын орон нутгийн прокурорын газар болон Инчон Гадаадын иргэн, харьяатын газар нийлж хуурамчаар баримт бичиг өгсөн өмгөөлөгч, орчуулагч, зар тавьсан, онгоцны билет бичсэн г.м иргэдийг баривчилжээ.
2018 оны 10 сараас хойш 6 сарын турш дүрвэгсдийн орогнол хүсэлт гаргасан 4,000 орчим хүнээс ерөнхий судалгаа хийж хуурамчаар хүсэлт гаргасан 600 гаруй хүнийг илрүүлж ээ.
Нийтдээ брокер 25 зуучлагчийг тогтоосон бөгөөд өмгөөлөгч г.м 13 хүнийг баривчлан хорьж, 9 хүнийг гадуур байцааж байна хэмээн энэ сарын 9-ний өдөр мэдэгдэл хийлээ.
Хуурамчаар баримт бичиг өгсөн 600 гаруй иргэдийг албадан нутаг буцаах төлөвлөгөөтэй байна гэж мэдүүлсэн байна.
Үүнд Вьетнам, Казахстан, Монгол г.м орны иргэд байгаа болно.
Шашин, улс төр г.м шалтгаанаар дүрвэгсдийн орогнол хүсэлт гаргах шаардлагатай бол заавал орлон гүйцэтгэх байгууллагаар дамжуулах шаардлаггүй бөгөөд хаягийн харьяа Гадаадын иргэн, харьяатын газрын дүрвэгсдийн хэсэг дээр хувь хүн биечлэн очиж зөвлөгөө авч болно.
#G1виз

•Хууль бусаар дүрвэгсдийн өргөдөл гаргасан ерөнхий зураглал.
<사진제공=인천지검, Инчон хотын орон нутгийн прокурорын газар>