메뉴 건너뛰기


Үс унадаг 10 шалтгаан

2015.09.25 14:43

МИX Уншсан:2175

Хэрэв таны үс унаад байгаа бол санаа зовох хэрэггүй. Үс унах нь олон шалтгаантай байдаг.

Тэдгээр шалтгаануудыг мэдэж авснаар үс уналтыг зогсоож болно.

1. Стресс

Бүх сэтгэл санааны өөрчлөлт болон биеийн өвчин нь үс унах шалтгаан байж болно. Стрессд орох, ялангуяа ойр дотнын хүнээ алдсаны дараах сэтгэл гутрал нь үс унах шалтгаан болдог. Гэхдээ санаа зоволтгүй зургаан сарын дараа хэвийн болно.

2. Даавар

Дааврын өөрчлөлтөөс болж үс унах элбэг байдаг. Хэрэв жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бол даруй болих хэрэгтэй.

3. Уургийн дутагдал

Уургийн дутагдлаас болж үс унадаг. Та уураг сайн хэрэглэх хэрэгтэй.

4. Жирэмслэлт

Жирэмслэлтээс болж ядран, гормоны өөрчлөлтөөс шалтгаалж үс унадаг. Хүүхэд төрсний дараа зүгээр болно.

5. Удам

Хэрэв аав ээжийн тань үс унадаг байсан бол таны үс ч мөн унадаг байх боломжтой. Үүнийг зогсоох боломж бараг байдаггүй. Гэхдээ үс уналтын эсрэг бүтээгдэхүүнүүд танд хэрэг болж болох юм.

6. Эрэгтэй халзралт

Олон эрчүүдийн үс 60 нас гараад ирэхээр унадаг. Генийн кодод "баярлалаа" гэж хэлэхээс өөр арга байхгүй.

7. Цус багадалт

Төмрийн дутагдлаас болж цус багадах нь үс уналтын нэг шалтгаан болдог. Аз болоход энэ нь шийдэж болох асуудал юм.

8. Хэт их А витамин

А витамин биед ихэдсэнээр үс унаж эхэлдэг. Витамины хэрэглээгээ зохицуулж уг асуудлаас ангижрах боломжтой.

9. Биеийн жингийн огцом өөрчлөлт

Бие организмын огцом өөрчлөлтөөс болж үс унаж эхэлдэг.

10. Бамбай булчирхайн асуудал

Бамбай булчирхай хангалттай даавар ялгаруулахгүй тохиолдолд үс унаж эхэлдэг. Энэ үед зөвхөн эмч л танд тусалж чадна.