메뉴 건너뛰기


Уушги амьсгалын гол эрхтэн

2014.12.09 17:25

МИX Уншсан:14025

Цээжний хөндийд зүрхтэй хамт байрлах уушиг амьсгалын солилцоог зохицуулан дамжуулах гол эрхтэн юм.

Уушиг цээжний хөндийн хоёр талд тус тусдаа байрладаг хос эрхтэнд тооцогдоно. 

Булчин гэж байхгүй. Харин дотроо яг модны салаа мөчир шиг хэлбэртэй бүх хэсэгт хүрч салаалсан асар олон мөгөөрсөн гуурсаас бүтсэн цулцан маягийн эдээс уушиг бүрэлдэнэ. 

Баруун уушиг арай нарийвтар урт, дотроо гурван хэсэг дэлбээтэй. 

Зүүн уушиг нь үл ялиг өргөн, богино хоёр дэлбэнтэй байдаг. 

Зүүн уушигний доод дэлбэнгийн хонхойсон зайд зүрх байрладаг юм. 

uush.jpg


Хүний ам хамраар орсон хүчилтөрөгчөөр баялаг агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин хоёр тийш урсаж уушигний зах хязгаар бүрт очино. Тэндээсээ судсанд нэвчин зүрх рүү очдог гэж төсөөлж болно. Тэгээд зүрхээр шахагдан хүчил төрөгч бүхий цусаа эд эрхтэн бүрт хүргээд оронд нь нүүрсхүчил бүхий цусаа уушгаар дамжуулан гадагш ам, хамраараа гаргадаг гэсэн ерөнхий зарчимтай. Түүнээс гадна уушиг цээжний хөндийн хана хоёр дундаа завсар бүхий нимгэн бүрхүүлтэй байх ба тэр хөндий зайд нь тунгалаг шингэн агуулагдаж байна. Энэ хөндий нь гаднаас агаар орох боломжгүй битүү бөгөөд дотроо хасах даралттай. Энэ даралтын тусламжаар амьсгал гаргасны дараа уушиг тэлэгдэх нөхцлийг хангадаг юм. Тэгэхээр уушиг булчингийн хөдөлгөөнөөр биш энэ хасах даралт, хавирга завсрын булчингуудын тусламж, амьсгал авах, гаргах үйлдлийн нөлөөгөөр тэлж, агшиж байдаг гэсэн үг. Ямар нэг осол гэмтлийн улмаас, ялангуяа цээжний хөндийд нэвтэрсэн шархны дараа дээр дурдсан хасах даралт алдагдах учир тухайн талын уушиг тэлж чадахаа болино. Гаднаас цээжний хөндийд орсон агаар уушгийг хавчийлган дарах тул амьсгалах тоолонд уушиг улам шахагдан шалчийна. Нэвтэрсэн шархыг яаралтай битүүлэхгүй бол амь насанд аюултай байдаг нь ийм учиртай. Эрүүл хүн нэг минут тутамд 16-18 орчим удаа амьсгал авч гаргадаг бол хүүхэд арай олон амьсгална. Амьсгалын тоо тогтмол жигд байх нь тухайн хүн эрүүл байгаагийн шинж. Амьсгалын тоо, хэм, амьсгалах үед амнаас гарах үнэр зэрэг нь оношийн ач холбогдолтой. Өвчтөн хүндэрсэн үед амьсгал түргэсэн өнгөц болдог бол улмаар бүр хүндэрвэл амьсгал удааширч, хэм алдагдаж эхэлдэг. Ийм шинж илэрвэл сэхээн амьдруулах арга хэмжээ авах хэрэгтэйг харуулдаг. Эрүүл хүн нэг минутад 60-70 литр агаар амьсгалах ба хэдий чинээ их агаар амьсгалах хэрээр бие махбод эрүүлжих ач тустай. Байнга дасгал хийдэг хүмүүс үүнээс хоёр гурав дахин илүү агаар амьсгалж чаддаг. Тийм хүмүүс усны гүнд, агааргүй орчинд харьцангуй удаан тэвчих боломжтой байдаг гэсэн үг. Уушиг эрүүл байх нь олон өвчнөөс бие мах бодио хамгаалах магадлалыг өндөрсгөдөг. Уушгийг гэмтээх өвчин эмгэг цөөнгүй. Тэднийг бүхэлд нь амьсгалын замын өвчин гэж нэрлэнэ. Хүн амын дунд элбэг тохиолддог уушигны эмгэг бол сүрье өвчин. Түүнээс гадна уушигны үрэвсэл, бронхит, томуу, хамрын шуухниа, хатгалгаа, багтраа, уушиг зүрхжих, хавдар, гээд маш олон төрөл. Түүнээс гадна дээр цухас дурдсан уушиг, цээжний хана хоёрын дундах хасах даралттай зайд шингэн хурах тохиолдол цөөнгүй. Ийм үед мөн л уушиг шахагдан амьсгалахад түвэг учруулдаг. Рентгенд харж оношлох ба зориулалтын зүүгээр хатгалт хийж шингэнийг соруулан авах эмчилгээ хийдэг. Уушигны гэмтэл, эмгэгийг цаг алдалгүй оношлуулж эмчилгээг тууштай хийвэл илааршихдаа сайн эрхтэн юм. Уушиг хос, бас олон дэлбэнтэй учир мэс заслын эмчилгээ ч эдгэрэх өндөр хувьтайд тооцогдоно. Найдвартай урьдчилан сэргийлэлт, хамгаалалт бол биеийн тамирын хөнгөн дасгал, амьсгалын дасгал тогтмол хийх гэдгийг бүү март.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 Зуны хэт халуун жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй МИX 2014.05.30 3557
» Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14025
19 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
18 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
17 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2563
16 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
15 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9341
14 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234
13 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
12 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
10 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
9 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
8 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
7 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18115
6 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
5 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41571
4 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12121
3 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711
2 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18246