메뉴 건너뛰기


Уушги амьсгалын гол эрхтэн

2014.12.09 17:25

МИX Уншсан:14018

Цээжний хөндийд зүрхтэй хамт байрлах уушиг амьсгалын солилцоог зохицуулан дамжуулах гол эрхтэн юм.

Уушиг цээжний хөндийн хоёр талд тус тусдаа байрладаг хос эрхтэнд тооцогдоно. 

Булчин гэж байхгүй. Харин дотроо яг модны салаа мөчир шиг хэлбэртэй бүх хэсэгт хүрч салаалсан асар олон мөгөөрсөн гуурсаас бүтсэн цулцан маягийн эдээс уушиг бүрэлдэнэ. 

Баруун уушиг арай нарийвтар урт, дотроо гурван хэсэг дэлбээтэй. 

Зүүн уушиг нь үл ялиг өргөн, богино хоёр дэлбэнтэй байдаг. 

Зүүн уушигний доод дэлбэнгийн хонхойсон зайд зүрх байрладаг юм. 

uush.jpg


Хүний ам хамраар орсон хүчилтөрөгчөөр баялаг агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин хоёр тийш урсаж уушигний зах хязгаар бүрт очино. Тэндээсээ судсанд нэвчин зүрх рүү очдог гэж төсөөлж болно. Тэгээд зүрхээр шахагдан хүчил төрөгч бүхий цусаа эд эрхтэн бүрт хүргээд оронд нь нүүрсхүчил бүхий цусаа уушгаар дамжуулан гадагш ам, хамраараа гаргадаг гэсэн ерөнхий зарчимтай. Түүнээс гадна уушиг цээжний хөндийн хана хоёр дундаа завсар бүхий нимгэн бүрхүүлтэй байх ба тэр хөндий зайд нь тунгалаг шингэн агуулагдаж байна. Энэ хөндий нь гаднаас агаар орох боломжгүй битүү бөгөөд дотроо хасах даралттай. Энэ даралтын тусламжаар амьсгал гаргасны дараа уушиг тэлэгдэх нөхцлийг хангадаг юм. Тэгэхээр уушиг булчингийн хөдөлгөөнөөр биш энэ хасах даралт, хавирга завсрын булчингуудын тусламж, амьсгал авах, гаргах үйлдлийн нөлөөгөөр тэлж, агшиж байдаг гэсэн үг. Ямар нэг осол гэмтлийн улмаас, ялангуяа цээжний хөндийд нэвтэрсэн шархны дараа дээр дурдсан хасах даралт алдагдах учир тухайн талын уушиг тэлж чадахаа болино. Гаднаас цээжний хөндийд орсон агаар уушгийг хавчийлган дарах тул амьсгалах тоолонд уушиг улам шахагдан шалчийна. Нэвтэрсэн шархыг яаралтай битүүлэхгүй бол амь насанд аюултай байдаг нь ийм учиртай. Эрүүл хүн нэг минут тутамд 16-18 орчим удаа амьсгал авч гаргадаг бол хүүхэд арай олон амьсгална. Амьсгалын тоо тогтмол жигд байх нь тухайн хүн эрүүл байгаагийн шинж. Амьсгалын тоо, хэм, амьсгалах үед амнаас гарах үнэр зэрэг нь оношийн ач холбогдолтой. Өвчтөн хүндэрсэн үед амьсгал түргэсэн өнгөц болдог бол улмаар бүр хүндэрвэл амьсгал удааширч, хэм алдагдаж эхэлдэг. Ийм шинж илэрвэл сэхээн амьдруулах арга хэмжээ авах хэрэгтэйг харуулдаг. Эрүүл хүн нэг минутад 60-70 литр агаар амьсгалах ба хэдий чинээ их агаар амьсгалах хэрээр бие махбод эрүүлжих ач тустай. Байнга дасгал хийдэг хүмүүс үүнээс хоёр гурав дахин илүү агаар амьсгалж чаддаг. Тийм хүмүүс усны гүнд, агааргүй орчинд харьцангуй удаан тэвчих боломжтой байдаг гэсэн үг. Уушиг эрүүл байх нь олон өвчнөөс бие мах бодио хамгаалах магадлалыг өндөрсгөдөг. Уушгийг гэмтээх өвчин эмгэг цөөнгүй. Тэднийг бүхэлд нь амьсгалын замын өвчин гэж нэрлэнэ. Хүн амын дунд элбэг тохиолддог уушигны эмгэг бол сүрье өвчин. Түүнээс гадна уушигны үрэвсэл, бронхит, томуу, хамрын шуухниа, хатгалгаа, багтраа, уушиг зүрхжих, хавдар, гээд маш олон төрөл. Түүнээс гадна дээр цухас дурдсан уушиг, цээжний хана хоёрын дундах хасах даралттай зайд шингэн хурах тохиолдол цөөнгүй. Ийм үед мөн л уушиг шахагдан амьсгалахад түвэг учруулдаг. Рентгенд харж оношлох ба зориулалтын зүүгээр хатгалт хийж шингэнийг соруулан авах эмчилгээ хийдэг. Уушигны гэмтэл, эмгэгийг цаг алдалгүй оношлуулж эмчилгээг тууштай хийвэл илааршихдаа сайн эрхтэн юм. Уушиг хос, бас олон дэлбэнтэй учир мэс заслын эмчилгээ ч эдгэрэх өндөр хувьтайд тооцогдоно. Найдвартай урьдчилан сэргийлэлт, хамгаалалт бол биеийн тамирын хөнгөн дасгал, амьсгалын дасгал тогтмол хийх гэдгийг бүү март.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 971
20 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18244
19 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711
18 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12118
17 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41231
16 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
15 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18114
14 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
13 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
12 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
10 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
9 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
8 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234
7 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9338
6 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2562
4 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
3 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
» Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14018