БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019
2019.03.18 13:41
Гадаад иргэдэд зориулсан мэдээлэл - БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019
БНСУ аас үнэ төлбөргүйгээр доорхи
14төрлийн төрсний дараагаас - 12нас хүртэлх бага насны хүүхдүүдэд зориулсан халдварт өвчнөөс сэргийлэн дархлаажуулагч вакциныг хийж байна.
Харьяалах хорооны Бугонсу(보건소) болон энгийн эмнэлэгт хийлгэх боломжтой.
Гадаад иргэний үнэмлэхтэй бол улсаас итгэмжилсэн эмнэлэгт хамрагдаж болох бөгөөд
Гадаад иргэний үнэмлэхгүй гадаад иргэд БНСУд 3сараас дээш урт хугацаагаар оршин суусан байх шаардлагатай бөгөөд
зөвхөн харьяалах хорооны Бугонсу д гадаад паспорт бичиг баримтаар бүртгүүлэн бүртгэлийн дугаар авч
вакцинд хамрагдах боломжтой байдаг.
※бүртгэлийн дугаар авахад заавал биеэр очиж бүртгүүлдэг бөгөөд паспортоо авч очих хэрэгтэй
※3сараас доош оршин суусан гадаад иргэд хамааралгүй.