메뉴 건너뛰기


Сөүл хотын захиргаанаас, хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ

Сөүл хот нь гэр бүлийн эдийн засгийн дарамтыг хөнгөвчлөх, жирэмслэхээс өмнө болон амаржсаны дараа нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор шинжилгээ оношилгоо, эмчилгээ, хүүхэд асран бойжуулахад шаардагдах зардлыг санхүүжүүлдэг.

АнгилалТөслийн нэрСанхүүжилтийн агуулгаБусад
Жирэмсэн эхэд зориулсан үйлчилгээФолийн хүчил олгох

Хамрагдах хүн: Жирэмслээд удаагүй байгаа жирэмсэн эх

Утга: Жирэмсний 3 сар хүртэл фолийн хүчил олгоно

Эрүүл мэндийг сайжруулах хэлтэс
02-2133-7577~9
Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс асууна уу
Төмрийн бэлдмэл олгох

Хамрагдах хүн: Жирэмсний 16-аас дээш долоо хоногтой жирэмсэн эх

Утга: Амаржих хүртэл нь төмрийн бэлдмэл олгоно.

Үргүйдэлтэй гэр бүлд мэс заслын төлбөр олгох

Хамрагдах хүн: Гэр бүлийн сарын дундаж орлого нь нийт өрхийн сарын дундаж орлогын 150%-иас доош, хууль ёсоор гэрлэсэн, үргүйдэлтэй эхнэр нөхөр
(эхнэр нь 44-өөс доош настай байх)

Тоо давтамж: Үр шилжүүлэн суулгах ажилбар 6 удаа, зохиомлоор үр тогтоох ажилбар 3 удаа

Үр шилжүүлэн суулгах: Шинэ үр хөврөл(3 удаа) 1 удаа 1,900,000 воноос ихгүй (Эмчилгээний тэтгэмж авдаг иргэнд 3,000,000 вон), хөлдөөсөн үр хөврөл(3удаа) 1 удаа 600,000 воноос ихгүй Зохиомлоор үр тогтоох ажилбар: 1 удаа 500,000 воноос ихгүй (Амьжиргааны доод түвшин хангах тэтгэлэг авдаг иргэн ч мөн ижил

Ажил хийдэг жирэмсэн эмэгтэйг бямба гарагийн үзлэгт хамруулах

Хамрагдах хүн: Ажил хийдэг жирэмсэн эмэгтэй

Утга: Фолийн хүчил·төмрийн бэлдмэл олгох, заавал хийлгэх урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
※ Дүүрэг тус бүр дээр өөр байх магадлалтай.

Жирэмсэн эмэгтэйн төрөхөөс өмнө болон төрсний дараах үзлэг

Хамрагдах хүн: Жирэмсэн эх

Утга: Жирэмсэн эхийн шинжилгээ(цус багадалт, бэлгийн замын халдварт өвчин, элэгний B вирус, биеийн эсэргүүцэл), төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөөс сэргийлэх шинжилгээ, төрөхөөс өмнөх болон төрсний дараах үзлэг
※ Дүүрэг тус бүр дээр өөр байх магадлалтай.

Жирэмслэхийн өмнө заавал хийлгэх шинжилгээ

Эмэгтэй

Цусны шинжилгээ(цусны бүлэг тогтоох, цус багадалт)

Шээсний шинжилгээ

Тэмбүү өвчний ийлдэс судлалын шинжилгээ, ДОХ-ын шинжилгээ

Элэгний B,C вирус, элэгний үйл ажиллагааны шинжилгээ

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг

Эрэгтэй

Цусны шинжилгээ(цусны бүлэг тогтоох, цус багадалт)

Шээсний шинжилгээ

Тэмбүү өвчний ийлдэс судлалын шинжилгээ, ДОХ-ын шинжилгээ

Элэгний B,C вирус, элэгний үйл ажиллагааны шинжилгээ

Эр бэлгийн эс болон уралогийн шинжилгээ (жирэмслүүлэх боломжийг шалгана)

Амаржсан эхэд зориулсан үйлчилгээАмаржсан эмэгтэй болон нярай хүүхдийн эрүүл мэндийг дэмжих

Хамрагдах хүрээ: Зорилтот болон зорилтот бус бүлгийн иргэн
* Зорилтот бүлгийн иргэн: Жишиг дундаж орлогын 80%-иас доош орлоготой өрх(3 ам бүлтэй гэр бүл 2,863,000 вон/сар)
* Зорилтот бус бүлгийн иргэн: Жишиг дундаж орлогын 100%-иас доош орлогтой өрх(3 ам бүлтэй гэр бүл 2,863,000 вон/сар) бөгөөд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн, ихэр хүүхэд төрүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй эх зэрэг 7 төрлийн хамрагдах шалтгааны аль нэгэнтэй амаржсан эх

Агуулга: Амаржсан эх·нярай хүүхэд асардаг асрагч, амаржсан эхийн гэрээр очиж асаргаа сувилгаа хийх үйлчилгээний эрхийн бичиг олгоно.

Дутуу төрсөн болон төрөлхийн эмгэгтэй хүүхдийн эмчилгээний төлбөр олгох

Хамрагдах хүн: Гэр бүлийн сарын дундаж орлого нь нийт өрхийн сарын дундаж орлогын 150%-иас доош өрхийн, нярай хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн дутуу төрсөн хүүхэд(төрөхдөө 2.5 кг-аас бага жинтэй байсан буюу 37 долоо хоногоос өмнө) болон төрөлхийн эмгэгтэй хүүхэд

Агуулга: Эмчилгээ болон мэс заслын төлбөрөөс хувь хүний төлөх ёстой төлбөр(дээд тал нь 15 сая воны дэмжлэг үзүүлнэ)
※ З-аас дээш хүүхэдтэй өрх бол өрхийн орлогоос үл хамааран дэмжлэг үзүүлнэ.

Төрөлхийн эмгэг согогтой эсэхийг тогтоох шинжилгээ болон өвчтэй хүүхдийг асарч эмчлэх

Хамрагдах хүн: Шинээр төрсөн бүх хүүхэд

Утга: Төрөлхийн эмгэг согогтой эсэхийг тогтоох үнэ төлбөргүй шинжилгээ(6 төрөл)
※ Хүүхэд эмгэгтэй гэдэг нь шинжилгээгээр тогтоогдох юм бол тусгай сүүн тэжээл болон эмчилгээний төлбөр олгоно.

Нярай болон бага насны хүүхдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах

Хамрагдах хүн: 6-аас доош настай, улсаас эмнэлэгийн үйлчилгээний төлбөрийг нь хариуцдаг бага насны хүүхэд

Утга: Эрүүл мэндийн шинжилгээ, нийт 7 удаа

Нас: 4, 9, 18, 30, 42, 54, 66 асртайд нь

Нэр төрөл: Үзлэг, өсөлт хөгжлийн явцыг тодорхойлох, зөвлөгөө өгөх, амны хөндийн үзлэг, эрүүл мэндийн сургалт
※ Эрүүл мэндийн шинжилгээгээр ‘нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай хүүхэд’ гэсэн дүгнэлт гарах юм бол нарийн шинжилгээний зардал олгоно.

Эрүүл мэндийг сайжруулах хэлтэс
02-2133-7586
Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс асууна уу.

※ Холбоотой цахим хуудаснууд
- Аи саран цахим хуудас(http://www.childcare.go.kr/)
- Солонгосын Мадо сэйф мэргэжлийн зөвлөгөө өгөх төв(http://www.mothersafe.or.kr)

Жирэмсэн эмэгтэйд зориулсан шим тэжээлийн хангамж

Хамрагдах хүн: Жишиг дундаж орлогын 80%-иас доош орлоготой өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн эх, амаржсан эх·хөхүүл эх зэрэг шим тэжээлийн дутагдалд орох аюултай бүлэг

Утга: Шим тэжээлийн тухай сургалт зөвлөгөө, нэмэлт хоол тэжээл олгох, шим тэжээлийг тодорхойлох

Хүнсний аюулгүй байдлын хэлтэс
2133-4742
Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс асууна уу.
Хүүхэд бойжуулах зардал хөнгөвчлөхЦэцэрлэг, яслийн төлбөрийн тэтгэмж

Хамрагдах хүн: 0~5 насны бүх хүүхэд(цэцэрлэг, яслид явдаг), өрхийн орлогын хэмжээ хамаагүй

Утга: 0 нас 394,000 вон, 1 нас 347,000 вон, 2 нас 286,000 вон, 3~н5а с 220,000 вон

Хүүхдийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
02-2133-5095
Хүүхэд харах төвд явдаггүй хүүхдэд зориулсан хөнгөлөлт

Хамрагдах хүн: 0~5 насны цэцэрлэг, яслид явдаггүй бүх хүүхэд, өрхийн орлогын хэмжээ хамаагүй

Утга: 12 сар хүртлэх насны хүүхэд 200,000 вон, 24 сар хүртлэх насны хүүхэд 150, 000 вон, 36 сар хүртлэх насны хүүхэд 100,000 вон, 3~5 настай хүүхэд 100,000 вон

Олон хүүхэдтэй гэр бүлд зориулсан “Аз жаргал” карт

Хамрагдах өрх: 2-оос дээш хүүхэдтэй өрх(отгон хүүхэд нь 13 сар хүрээгүй байх)

Олгох газар: Онлайн(http://seouli.bccard.com/) болон Үри банкны салбар, Хорооны Иргэдэд үйлчлэх төвд хүсэлтээ гаргана.

Хөнгөлөлт: Тус картыг эзэмшигч нь Сөүл хот дахь машины нийтийн зогсоолд машинаа тавих бол 3-аас дээш хүүхэдтэй хүн 30%- 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Англи хэлний тосгоноор үйлчлүүлэхдээ 3-аас дээш хүүхэдтэй бол 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Гэр бүл хариуцсан мэгэжилтэн
02-2133-5177
Олон хүүхэдтэй гэр бүлийн автомашин худалдан авах татварыг хөнгөлөх

Хамрагдах өрх: 18-аас доош насны(өргөмөл хүүхэд ороод) 3 хүүхэдтэй гэр бүл

Утга: Хүүхэд зөөх, суулгах зориулттай суудлын тэрэг(7~10 хүний суудалтай) худалдаж авах бол 1 машинд ноогдох худалдан авах татвараас чөлөөлнө.

Хүсэлт гаргах: Татварын хэлтэст биечлэн очих буюу шуудан, факс, интернэтээр татвараас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах боломжтой.
※ Харин 6-аас доош хүний суудалтай суудлын тэрэгний хувьд худалдан авсан татвар нь 1,400,000 воноос доош бол чөлөөлнө. 1,400,000 воноос их бол хөнгөлнө.

Татварын хэлтэс
02-2133-3394
Нийтийн тээвэртэй холбоотой хөнгөлөлтХотын шугамын автобус болон метроны төлбөрийн хөнгөлөлт

Хамрагдах хүн: 6-аас доош насны хүүхэд

Хөнгөлөх дүн: Асран хамгаалагчийн хамт зорчиж буй 3 хүүхдийг үнэгүй тээвэрлэнэ.

Автобусны бодлогын хэлтэс
6360-4567
Жирэмсэн эмэгтэй, нялх хүүхэд суулгасан машиныг дугаарын хязгаарлалтнаас чөлөөлөх

Хамрагдах машин: Жирэмсэн эх болон бага насны хүүхэд суулгасан машин

Утга: Жирэмсэн гэдэг нь нотлогдсон эх(жирэмсний дэвтэртэй) болон бага насны хүүхэд суулгаж явах бол “Дугаарын хязгаарлалтнаас чөлөөлөгдөх үнэмлэх” авна.

Үнэмлэх авах: Иргэдэд үйлчлэх төвөөс авна.

Тээврийн бодлогын хэлтэс
6321-4210

Жирэмсэн·амаржсан эхэд эмчилгээний төлбөрийн тэтгэмж олгох хөтөлбөр (Гу-үнь мам карт)

Эрүүл мэндийн даатгалын газраас жирэмсэн болон амаржих үеийн эмчилгээний төлбөрөөс хөнгөлж, олон хүүхэд төрүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор, жирэмсэн эхчүүдэд хөнгөлттэй эмчлүүлэх эрхийн карт олгодог.

·Хамрагдах хүн

- Жирэмсэлсэн тухай тодорхойлолтоо Эрүүл мэндийн даатгалын газар авчирч жирэмсэн, амаржсан эхийн эмчилгээний төлбөрийн тэтгэмж авахыг хүссэн өргөдөл гаргасан, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн, мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хүний тэжээлгэгчээр бүртгүүлсэн жирэмсэн эмэгтэй

·Тэтгэмжийн хэмжээ

Жирэмсэн·амаржсан эхэд эмчилгээний төлбөрийн тэтгэмж олгох хөтөлбөр
(Гу-үнь мам карт)

·Тэтгэмж авах боломжтой үзлэг эмчилгээ

- Итгэмжилсэн эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх, амаржих, дутуу төрөх, амаржсаны дараа эмчлүүлэхдээ ашиглах боломжтой.

(Эмэгтэйчүүдийн эмнэлэг) Төрөхийн өмнөх шинжилгээ(эхо, ургийн усны шинжилгээ), амаржсаны төлбөр, амаржсаны дараах эмчилгээ зэрэг жирэмслэлт болон амаржихтай холбоотой эмчилгээ

(Төрөх эмнэлэг) Амаржсаны төлбөр

(Уламжлалт эмчилгээний эмнэлэг) жирэмсний огилт(O21 жирэмсэн эмэгтэй хэт хүчтэй огин бөөлжих), ургийн тогтворгүй байдал(O20 жирэмсний эхэн үеийн цус алдалт, O60.0 жирэмсний эхэн үеийн хий өвдөлт), амаржсаны дараа гам алдах(U32.7) зэрэг өвчний эмчилгээ

Жирэмснийг батлах баримт авах
Эмэгтэйчүүдийн эмнэлэгээс 'Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан жирэмсэн, амаржсан эхийн эмчилгээний төлбөрийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл болон жирэмсний тодорхойлолт' авна.
Хүсэлт гаргах, бүртгүүлэх
Гүгминь банк, Шинхань банк, Шуудан холбоо, Эрүүл мэндийн даатгалын газрын салбарт очиж 'Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан жирэмсэн, амаржсан эхийн эмчилгээний төлбөрийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл болон жирэмсний тодорхойлолт '-оо өгнө.
Карт авах
Гу-үнь мам картаа нягталсны дараа гарын үсэг зурна.

·Ашиглах заавар

- Гу-үнь мам картаар итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагад(эмэгтэйчүүдийн эмнэлэг, төрөх эмнэлэг, уламжлалт эмчилгээний эмнэлэг) төлбөрөө төлнө.

·「Жирэмсэн, амаржсан эхийн эмчилгээний төлбөрийн тэтгэмжийн хөтөлбөрт хамрагдсан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллага」хайх

- “Эрүүл мэнд in” цахим хуудас : http://hi.nhis.or.kr/

- Үндсэн нүүр э мнэлэг/үзлэг шинжилгээ хийх эмнэлэг жирэмсэн, амаржсан эхийн эмчилгээний төлбөрийн тэтгэмжийн хөтөлбөрт хамрагдсан итгэмжлэгдсэн эмнэлэг

·Ашиглах хугацаа

- Гу-үнь мам картыг хүлээн авснаас хойш амаржих хугацаа+60 өдөр хүртэл ашиглах боломжтой.

※ Тухайн хугацаанд ашиглаагүй бол үлдэгдэл нь автоматаар устана.

Эмнэлэгт амаржаагүй эхэд олгох амаржсаны мөнгө

Эрүүл мэндийн даатгалтай болон эрүүл мэндийн даатгал төлөгчийн халамжинд байдаг жирэмсэн эх эмнэлэг буюу төрөх газар бус өөр бусад газар амаржсан бол эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлээгүй гэж үзэн тухайн гэр бүлд амаржсаны мөнгө болох 250,000 воныг тусад нь олгоно. Амаржсанаас хойш 3 жилийн дотор Эрүүл мэндийн даатгалын салбарт очих буюу шуудан· факсаар шаардлагатай бичиг баримтыг хүргэж амаржсаны мөнгө авах хүсэлтээ гаргана. Шаардлагатай бичиг баримтын маягтыг “Маөм тохаги” бодлогын цахим хуудаснаас(http://momplus.mw.go.kr)татаж авна уу.

· Засгийн газраас санхүүжүүлдэг бодлого Төрөлт Эмнлээгт амаржаагүй эхэд амаржсаны мөнгө олгох

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 1024
» Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18281
19 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19743
18 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12151
17 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 44475
16 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17571
15 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18125
14 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4804
13 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2343
12 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2698
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16606
10 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13384
9 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3326
8 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2242
7 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9350
6 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2506
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2574
4 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3551
3 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13439
2 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14082