메뉴 건너뛰기


НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам Умард Солонгост тагнуулын төхөөрөмж илгээхэд буяны байгууллагын ажилтнуудыг ашиглажээ. Энэ тухай телевизийн “CNN” компани мэдээлсэн байна.

Тодруулбал, “радио дохиолол зэрэг тагнуулын төхөөрөмжийг Умард Солонгост хүргэхэд “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудыг ашигласан” гэж “CNN” телевиз энэ ажиллагааны талаар түрүүлж мэдсэн “Intercept” байгууллагын мэдээллээс иш татан уламжилсан байна.

“Intercept” байгууллагын төлөөлөгчийн мэдээлснэээр, дээрх ажиллагааг “гурав орчим жилийн өмнө явуулж дууссан байна”. “Буяны байгууллага эрсдэлд өртдөг учраас Пентагон тэднийг ашиглах нь хэр зэрэг ухаалаг шийдвэр вэ гэдэг асуудал үүснэ“ гэж тэрбээр онцлон тэмдэглээд, “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудын “дийлэнх нь” энэ ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байсныг нэмж хэлжээ.

Ийм ажиллагааны улмаас буяны өөр бусад байгууллагын ажилтнууд “дэлхийн янз бүрийн бүс нутагт тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэх” аюулд өртөж болзошгүй гэж Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан Боб Байер “CNN” телевизийн мэдээлэлд тайлбар өгөхдөө онцлон дурдсан байна. Хуулиар хориотой байдаг учраас “Энх тайвны корпус”-ийн “шашны зүтгэлтнүүд болон сайн дурынхныг” энэ зорилгод ашиглаж болохгүй. Харин буяны байгууллагын ажилтнуудын хувьд ийм хориг байдаггүй” гэж Байер хэлсэн байна.

Д.Жаргал

http://montsame.mn/

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
39 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7355
38 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
37 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
36 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
35 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
34 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
33 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
32 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
31 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983
30 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
29 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
28 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
27 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
26 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
» Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
24 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
23 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
22 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
21 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457