메뉴 건너뛰기


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн 29 настай охин дүү Ким Ё Жундаа нөхөр олж өгөхөөр шалгаруулалт явуулж байгаа тухай Хойд Солонгосын дүрвэгчээс авсан мэдээллийг Их Британий The Sun сэтгүүл нийтэлжээ.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг улс төрч Чой Рён Хайтай гэрлэж хүүхэд гаргах гэж байгаа тухай мэдээлж байсан бол сүүлийн үеийн мэдээллээр энэ нь няцаагдаж байна. Өнгөрсөн сард Хойд Солонгост зочлоод ирсэн Ким Жон Илийн (Ким Жон Уны эцэг) тогооч асан Кенжи Фужимото ярилцлагадаа “Ё Жун ганц бие хэвээр байсан” гэж бас нотолсон юм.

Өмнө нь 2012 онд Британий нэгэн сонинд Ё Жунд нөхөр олсон боловч шаардлагыг нь хангаагүйн улмаас салсан тухай бичиж байв.

Эх сурвалжуудын баталж байгаагаар Ким Жон Ун тодорхой шалгуурууд тавьж, түүнийг нь хангасан хэн ч охин дүүтэй нь сууж болохыг зөвшөөрсөн гэнэ.

Уг шалгуурт хүргэн дүү нь заавал Пьёньяний Их сургуулийг төгссөн буюу суралцаж байгаа, 178 см-ээс дээш өндөртэй, царай зүс тэгш, Хойд Солонгосын Ардын Армид алба хаасан байх ёстой гэжээ.

Хэдийгээр дээрх шалгууруудыг хангасан ч Ким Ё Жуны эвийг олох тун хэцүү гэнэ. Учир нь түүнийг нэлээд өндөр шалгууртай, биеэ тоосон эмэгтэй гэдэг аж.

Дүрвэгчийн ярьснаар “Ким Жон Ун нэг удаа армид алба хаасан, их сургууль төгссөн буюу суралцаж байгаа 30 залууг өөрөө сонгож шалгаж байсан” гэнэ. Тэд бүгд Солонгосын Хөдөлмөрчдийн Намын гишүүн, 175 см-ээс дээш өндөртэй, шилэгдмэл залуус байсан гэж нэрээ нууцалсан дүрвэгч өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
» Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7355
38 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
37 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
36 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
35 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
34 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
33 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
32 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
31 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983
30 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
29 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
28 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
27 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
26 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
25 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
24 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
23 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
22 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
21 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457