메뉴 건너뛰기


СӨҮЛ. /TASS/. Солонгосын Ардын армийн тагнуулын газрын дарга, дөрвөн одтой генерал Ким Ен Чолийг Умард Солонгосын Сөүлтэй хийж буй харилцааг зохицуулагчаар томилсон тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.

“Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны нарийн бичгийн дарга бөгөөд тус намын Төв хорооны Нэгдсэн фронтын салбарын эрхлэгч түүнийг томилсон” гэж Ёнхап агентлагийн эх сурвалж хэлсэн байна.

Өмнөд Солонгостой хийж буй Пхеньяны харилцааг өмнө зохицуулж байсан намын зүтгэлтэн Ким Ян Гон өнгөрсөн оны 12 дугаар сард 73 насандаа автомашины ослоор нас барсан байна. Ким Ен Чоль нь Умард Солонгосын гадаадад явуулдаг тагнуулын ажиллагааг, мөн цахим болон кибер ажиллагааг 2009 оноос хойш хариуцаж байсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц шумбадаг минад өртөж живсэн болон Енпондо арлаас их буугаар гал нээсэн 2010 оны хоёр томоохон хэргийг чухам Ким Ен Чоль зохион байгуулсан гэж Сөүлийн эрх баригчид үзэж байгаа аж. Эдгээр өдөөн хатгалгын улмаас Өмнөд Солонгосын 50 иргэн амиа алдсан билээ. Түүнийг мөн өнгөрсөн онд Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын хэсэгт мина дэлбэлсэн хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хэрэг Сөүл, Пхеньяны харилцаа дахин хурцатдахад хүргэсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306
19 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
18 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
» Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
16 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
15 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
14 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
13 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
12 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
11 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1743
10 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1521
9 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
8 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
7 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
6 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
5 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1154
4 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
3 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 739
2 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 188
1 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97