메뉴 건너뛰기


СӨҮЛ. /TASS/. Солонгосын Ардын армийн тагнуулын газрын дарга, дөрвөн одтой генерал Ким Ен Чолийг Умард Солонгосын Сөүлтэй хийж буй харилцааг зохицуулагчаар томилсон тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.

“Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны нарийн бичгийн дарга бөгөөд тус намын Төв хорооны Нэгдсэн фронтын салбарын эрхлэгч түүнийг томилсон” гэж Ёнхап агентлагийн эх сурвалж хэлсэн байна.

Өмнөд Солонгостой хийж буй Пхеньяны харилцааг өмнө зохицуулж байсан намын зүтгэлтэн Ким Ян Гон өнгөрсөн оны 12 дугаар сард 73 насандаа автомашины ослоор нас барсан байна. Ким Ен Чоль нь Умард Солонгосын гадаадад явуулдаг тагнуулын ажиллагааг, мөн цахим болон кибер ажиллагааг 2009 оноос хойш хариуцаж байсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц шумбадаг минад өртөж живсэн болон Енпондо арлаас их буугаар гал нээсэн 2010 оны хоёр томоохон хэргийг чухам Ким Ен Чоль зохион байгуулсан гэж Сөүлийн эрх баригчид үзэж байгаа аж. Эдгээр өдөөн хатгалгын улмаас Өмнөд Солонгосын 50 иргэн амиа алдсан билээ. Түүнийг мөн өнгөрсөн онд Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын хэсэгт мина дэлбэлсэн хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хэрэг Сөүл, Пхеньяны харилцаа дахин хурцатдахад хүргэсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 92
39 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 182
38 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 732
37 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 844
36 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1232
35 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1148
34 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1653
33 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1420
32 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1513
31 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1454
30 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1513
29 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1913
28 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1932
27 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1937
26 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7349
25 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2028
24 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2294
23 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2182
» Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2225
21 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2304