БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв.
2016.08.25 09:14
БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв.
Далайн шумбагч усан онгоцноос харвах пуужингийн туршилтыг БНАСАУ 2016 оны 8 дугаар сарын 24-ний үүрээр 05:29 цагт амжилттай хийлээ.
Энэ удаагийн SLBM пуужи нь 500 орчим км хөөрч Японы агаарын бүсийг нэвтлэн далайд унасан байна. Энэ удаад 60-70 градусын налуутай туршилтыг хийсэн бөгөөд хэрэв пуужинг энгийн байдлаар буюу 40 градуснаас хөөргөсөн бол 2000 орчим км-ийн зайнд орших байнд хүрэх бололцоотой гэж үзэж байна. АНУ-ын албаны хүмүүс БНАСАУ-ыг "Тэд цаашид цөмийн зэвсгийн оврыг багасгах, пуужингийнхаа нисэх зайг уртасгах чиглэлээр ажиллах болно." хэмээн таамаглал дэвшүүлэв.
Зарим судлаачид АНУ-БНСУ-ын пуужингаас хамгаалах хамтарсан THAAD систем нь усны шумбагч онгоцноос буудах пуужинг илрүүлж, улмаар агаар дээр устгаж чаддаггүй гэдгийг ойлгуулах зорилгоор БНАСАУ өнгөрсөн 5 дугаар сараас хойш 6 дахь удаагаа пуужин харвав хэмээн үзэж байгаа юм байна.
Мэдээг орчуулж эмхэтгэсэн:
Содномцогийн Сүх-Очир