СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн наадамд найрал хөгжмийн хамтлагаа илгээнэ гэдгээ өчигдөр болсон хоёр Солонгос хоорондын ажил хэргийн түвшний уулзалтын үеэр Умард Солонгос мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, Умард Солонгосын 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Самжиён” найрал хөгжмийн хамтлаг “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох аж.
Энэ олимпод оролцох Умард Солонгосын тамирчдын асуудлаар хоёр Солонгос лхагва гарагт буюу маргааш мөн ажил хэргийн түвшний уулзалт хийхээр тохиролцсон байна
Өвлийн олимпийн XXIII наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болох юм.

Г.Доржханд
www.montsame.mn