메뉴 건너뛰기


КУАЛА-ЛУМПУР. /Kyodo/. Умард Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан түүнийг Малайзын Засгийн газар улсаасаа хөөсөн юм.

Элчин сайд Кан Чолын суусан нисэх онгоц өчигдөр оройны 6:30 цагт Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нисэх онгоц Бээжин хотоор дамжин Умард Солонгосын нийслэл Пхеньян хот руу явсан байна.

Малайзаас явахынхаа өмнө Элчин сайд Кан сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хоёр улсын хооронд тогтсон 40 жилийн найрсаг харилцааг сэвтээсэн Малайзын засгийн газрын шийдвэрт харамсч байна” гэлээ.

Малайз улс өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Каныг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлан, энэ даваа гарагийн оройн 6:00 цаг гэхэд Малайзаас гарч явахыг шаардсан юм.

Жөн Намын хэргийг Малайз дангаараа мөрдөн шалгаж байгааг Элчин сайд Кан шүүмжлээд “Малайзын Засгийн газарт нуух зүйл байна. Манай улсыг төөрөгдүүлж, хэргийг бидэнд тохохыг оролдож байна” гэсэн юм.

Малайз бол Умард Солонгостой найрсаг харилцаатай цөөн хэдэн улсын нэг юм. Харин Ким Жөн Намын үхлээс хойш тус хоёр улс хоорондын харилцаа ээдрээтэй болжээ.

Малайз улс өнгөрсөн сарын 20-нд Умард Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас умард солонгосчуудыг Малайзад визгүй зорчуулдаг явдлыг зогсоосон билээ.

Умард Солонгосын Элчин сайдыг хөөсөн нь Пхеньянтай дипломат харилцаагаа цаашид үргэлжлүүлэх эсэхийг судалж байгаагийн нэг илрэл юм гэж Малайзын Засгийн газар тайлбарласан байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306
19 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
18 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
17 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
16 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
15 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
14 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
13 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
12 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
11 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1742
10 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1521
» Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
8 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
7 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
6 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
5 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1154
4 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
3 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 739
2 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 188
1 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97