메뉴 건너뛰기


НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам Умард Солонгост тагнуулын төхөөрөмж илгээхэд буяны байгууллагын ажилтнуудыг ашиглажээ. Энэ тухай телевизийн “CNN” компани мэдээлсэн байна.

Тодруулбал, “радио дохиолол зэрэг тагнуулын төхөөрөмжийг Умард Солонгост хүргэхэд “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудыг ашигласан” гэж “CNN” телевиз энэ ажиллагааны талаар түрүүлж мэдсэн “Intercept” байгууллагын мэдээллээс иш татан уламжилсан байна.

“Intercept” байгууллагын төлөөлөгчийн мэдээлснэээр, дээрх ажиллагааг “гурав орчим жилийн өмнө явуулж дууссан байна”. “Буяны байгууллага эрсдэлд өртдөг учраас Пентагон тэднийг ашиглах нь хэр зэрэг ухаалаг шийдвэр вэ гэдэг асуудал үүснэ“ гэж тэрбээр онцлон тэмдэглээд, “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудын “дийлэнх нь” энэ ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байсныг нэмж хэлжээ.

Ийм ажиллагааны улмаас буяны өөр бусад байгууллагын ажилтнууд “дэлхийн янз бүрийн бүс нутагт тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэх” аюулд өртөж болзошгүй гэж Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан Боб Байер “CNN” телевизийн мэдээлэлд тайлбар өгөхдөө онцлон дурдсан байна. Хуулиар хориотой байдаг учраас “Энх тайвны корпус”-ийн “шашны зүтгэлтнүүд болон сайн дурынхныг” энэ зорилгод ашиглаж болохгүй. Харин буяны байгууллагын ажилтнуудын хувьд ийм хориг байдаггүй” гэж Байер хэлсэн байна.

Д.Жаргал

http://montsame.mn/

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983
39 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
38 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
37 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3619
36 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
35 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
34 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
33 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
32 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
31 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
30 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
29 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
28 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457
27 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
26 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
25 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
24 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
» Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
22 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
21 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555