ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль
2014.11.13 00:08
1. Гадаадын иргэний үнэмлэхийн хаягийн харьяанаас гадна ажлын(ажиллаж байгаа бүртгэлтэй байгууллага) газрын хаягийн харьяа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар(салбар)т ч визийн мэдүүлэг болон оршин суух зөвшөөрөл мэдэгдэл хийх боломжтой боллоо.
2. Аливаа компани, байгууллагад ажиллаж байгаа бүхий л гадаад иргэний үнэмлэхтэй иргэн болон түүний дагалдан статустай гэр бүл(F3 статустай иргэд г.м)
*Оюутнууд(D-2, D-4-1) ажил хийх зөвшөөрөл авсан бол хамрагдана.
*Гэр бүлийн дагалдан статустай иргэд ганцаараа бие дааж мэдүүлэх боломжгүй бөгөөд үндсэн статустай иргэн мэдүүлэх үед зэрэг мэдүүлэх боломжтой юм.
3. Виз мэдүүлэх болон оршин суух зөвшөөрөл авах боломжтой ажлууд
-Виз мэдүүлэх(Хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу)
-Оршин суух
*Үндсэн оршин суух статусаас гадна нэмэлт ажлын зөвшөөрөл авах тохиолдолд (Хуулийн 20 дугаар зүйл)
*Ажлын байр солих ба нэмэлт ажлын зөвшөөрөл авах (Хуулийн 21-р зүйл)
*Оршин суух статус авах/Жич:Солонгост төрөөд 90хоногийн дотор виз мэдүүлж буй хүүхэд, эцэг, эх нь визтэй байх/ (Хуулийн 23 дугаар зүйл)
*Оршин суух статус өөрчлөх (Хуулийн 24 дугаар зүйл)
*Оршин суух хугацаа сунгах (Хуулийн 25 дугаар зүйл)
- Оршин суух мэдэгдэл хийх
*Тогтоол дугаар 26, 2-р хэсэг (Үйл ажиллагаа эрхлэгч компанийн өөрчлөлт болон нэмэлт мэдэгдэл)
*Хуулийн 35-р зүйл (Гадаадын иргэний бүртгэлийн өөрчлөлт)/Жич: Паспорт солих болон хугацаа сунгах/
*Хуулийн36 дугаар зүйл (Оршин сууж буй хаягийн өөрчлөлт)
Энэ хууль нь 2014.11.10(даваа гариг)-наас эхэлж хэрэгжинэ.