메뉴 건너뛰기


БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ.

2018 оны 9 сарын 21-ны өдрөөс эхлэн байнгын оршин суух эрх болох F5 визтэй гадаад иргэдэд гадаадын иргэний үнэмлэхийн оронд 10-н жилийн хугацаатай байнгын оршин суух гэрчилгээг олгохоор болсон тул, F5-тай гадаад иргэд дараах хүсэлт гаргах хугацааны дагуу байнгын оршин суух гэрчилгээг дахин авахыг хүсье.

○ Хамрагдагч: 2018.09.21 өдрөөс өмнө байнгын оршин суух эрх болох F5-ийг авсан иргэд.

○ Хүсэлт гаргаж, байнгын оршин суух гэрчилгээг авах хугацаа:

Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил өнгөрсөн хүний хувьд 2018.09.21-ны өдрөөс эхлээд 2 жилийн дотор.
Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил болоогүй хүний хувьд 10 жил болох өдрөөс хойш 2 жилийн дотор.

○ Хүсэлт гаргах газар:
Оршин буй газрынхаа Гадаад иргэн харьяатын албаны газарт.
Холбогдох утас  Тухайн мужийн гадаадын иргэн харьяатын албаны утас болон 1345.
○ Бүрдүүлэх бичиг баримт:
Гадаад иргэний үнэмлэх, өргөдөл, гадаад пасспорт, 3,5смX4,5cм харьцаатай цээж зураг, хураамж 30,000вон.
/Жич- Оршин буй муж газар солигдсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг (Байрны төлбөрийн гэрээ, байрны бичиг гэх мэт) хамт хавсаргах/

f-5.jpg
○ Анхаарах зүйлс:
► Одоо байгаа байнгын оршин суух эрхтэй гадаад иргэний үнэмлэх нь дээр дурьдсан хугацаанд буюу байнгын оршин суух гэрчилгээг авах хүртэл хүчин төгөлдөр.
► Байнгын оршин суух гэрчилгээг авахад (10жилийн хугацаа нь дуусаад) онлайнаар цаг авалгүй, шууд харьяалагдах гадаад иргэний харьяатын албан дээр очоод тусгай цонхон дээр очиж үйлчлүүлэх.
► Заасан хугацаанд байнгын оршин суух гэрчилгээгээ дахин хүсэж аваагүй тохиолдолд Цагаачлалын хуулийн 100-д зааснаас 2сая вон хүртэлх торгууль төлнө.
► Сайн дураараа мэдэгдэх (18.09.21-18.12.31) хугацааны турш, гадаад иргэний үнэмлэхийн өөрчлөгдсөн зүйлс (Дүрэм 35) болон оршин буй газрын өөрчлөлт (Дүрэм 36) зэргийг сайн дураараа мэдэгдсэн F5-тай гадаад иргэдийн хувьд торгуулиас чөлөөлөхөөр төлөвлөж буй.

Орчуулсан Ж.Нармандах, 18.10.12.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
32 Иммигрэйшин мэдээлэл file МИX 2017.10.24 3233
31 2018. 01. 01 ~ 2018. 03.31 хооронд тамга даралгүй “хилээр нэвтрэх хуудас file МИX 2017.12.08 2243
30 Пёнчан олимп үзэх тасалбартай гададаадын иргэдийн оршин суух хугацааг 30 хүртэл хоногийн хугацаанд сунгаж өгнө. file МИX 2018.01.09 1861
29 Жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийх 2018 file МИX 2018.01.17 1325
28 2017 онд нийт хууль бус 31,237гадаад иргэн баривчлагдан байна. file МИX 2018.01.17 1078
27 KIIP хөтөлбөрийн 5 шатны хичээлийг 2018оны 2сарын 12 ноос эхлэн 80хувиас дээш ирцтэй бол онлайнаар давтан үзэх боломжтойг мэдээлжээ. file МИX 2018.02.12 1384
26 Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах - "Пёнчан 2018" өвлийн олимп” file МИX 2018.02.14 1201
25 Онлайн виз сунгалт.(1345) file МИX 2018.03.02 14425
24 мөнгө угаах -гэмт хэрэг file МИX 2018.03.30 9256
23 2018оны 4сарын 2-ноос эхлэн F1-5 статусд орох өөрчлөлт> file МИX 2018.03.30 10226
22 ''Зорчигчийг урьдчилан шалгах тухай систем'' МИX 2018.04.03 1086
21 Ур чадвартай ажилчныг шалгаруулах (E-7-4 оноот визний 4улирлын шалгаруулалтын материалыг 10.01~10.04хүртэл file МИX 2018.09.18 2448
20 cайн дураар нутаг буцах хугацаа: 2018оны 10.1ээс~2019оны 3.31 хүртэл. file МИX 2018.10.11 1479
» БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ. file МИX 2018.10.12 1057
18 ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУХАЙ 1345+7*+2 file МИX 2018.10.12 495
17 E7-4 статус солих 2019оны 1-р бүртгэл file МИX 2018.12.26 229
16 2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус file МИX 2018.12.26 761
15 Цагаач иргэдийн хурдан дасан зохицох хөтөлбөр file МИX 2019.01.07 126
14 Цагаач иргэдийн Нийгмийн нэгдсэн хөтөлбөр file МИX 2019.01.07 134
13 Солонгос иргэнд зориулсан Гадаад улсын иргэнтэй гэрлэлтийн талаарх зааварчилсан хөтөлбөр file МИX 2019.01.07 300