메뉴 건너뛰기


Энэ оны 3сарын 1-нээс бүх төрлийн E-7 ангиллыг нарийвчлан ангилан мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулна.


Гол өөрчлөгдсөн дүрэм журмыг товчхон орууллаа.



 E-7 статусын 85 ажлын төрлийг үндсэн 4 бүлэг болгож ангилсан. Шинээр виз авах, статус солих, сунгалт хийхэд шинэ дүрмийн дагуу хянан шийдвэрлэн, болзол хангаагүй нөхцөлд шинээр авах, статус солих, сунгах г.м боломжгүй болно.


1. E-7-1 Боловсон хүчин

(67 төрлийн ажил мэргэжил)


 Цалингийн жилийн дундаж GNI 80%-аас дээш байх


2. E-7-2 Хагас Боловсон хүчин

(9 төрлийн ажил мэргэжил)

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


3. E-7-3 Ур чадвартай боловсон хүчин

(6 төрлийн ажил мэргэжил)


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


4. E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчин

(3 төрлийн ажил мэргэжил) 


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх 

*Гагцхүү 2,3,4-өөс зарим нэг мэргэжлийн цалинг тусад нь харгалзан үзнэ


БНСУ-нь ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах журмын дагуу байгууллага бүрт үндсэн ажилтаны 20 хувьд дүйцүүлэн гадаадын иргэн E-7 визээр ажиллуулах боломжтой байдаг.

Гагцхүү: Цагаач Тайван улсын иргэн, гэрлэлтийн цагаач иргэн, байнгын оршин суух визтэй иргэдийг Солонгос үндсэн ажилтантай адил тооцно(Тогооч-ын хувьд болзол нь өөр)


e07.jpg



 E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчний квот нь 600 хүний орон тоо байдаг байсан бол 400 хүний орон тоог нэмэн жилдээ 1,000 хүний орон тоо болгож өсгөсөн

✔️ Нийт квотын тоо : 1,000хүн

•Энгийм квот: 500хүн(▲ 100хүн)

•Өндөр оноотой : 100хүн

•Ажлын байр маш сайн бий болгосон тэргүүний байгууллага : 100хүн

•Хөдөлмөрийн яамны сайшаал : 200хүн

•Хүнс хөдөө аж ахуйн яамны сайшаал: 50хүн

•Далайн хэрэг, загас агнуурын яамны сайшаал : 50хүн

e07.jpg



 2020 оны 1 сарын 1нээс E7-4 статусын онооны схем өөрчлөгдөнө.

•Орлогын болзлыг хангасан байх

•Мэргэжлийн үнэмлэх эсхүл тусгай дадлагажсан сертификаттай бол нэмэлт оноо өгөх

•Боловсролын оноог ахлах сургууль эсхүл коллежоос дээш зэрэгтэй гэж 2 ангилж үзнэ

•Тухайн байгууллагад удаан ажилласан тохиолдолд нэмэлт оноо өгөх г.м


Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.hikorea.go.kr цахим хуудасны зарлал булан 2 сарын 25ны өдрийн мэдээллийг үзнэ үү


 Солонгос хэл дээр дэлгэрэнгүйгээр үзэж болно.


https://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt?bbsGbCd=BS10&bbsSeq=1&langCd=KR&ntccttSeq=863

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
12 Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ file МИX 2019.02.25 117
» 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 564
10 2019оны 3сарын 1нээс эхлэн хүчинтэй хугацаатай топик 4 -өөс дээш зэрэгтэй гадаадын оюутан үйлдвэрлэлийн чиглэлд цагийн ажлын зөвшөөрөл аваад ажиллах боломжтой. file МИX 2019.03.07 207
9 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.03.08 480
8 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 719
7 БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 787
6 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 719
5 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 994
4 2019. 10. 21 өдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсад оршин суух эрхээ хэтрүүлэн визгүй амьдарч байсан гадаад иргэдийг нутаг буцах арга. file МИX 2019.10.24 508
3 Имгрэйшинд нутаг буцах мэдэгдэл хийх мэдээлэл 2020 -02-04 file МИХ 2020.02.04 468
2 Буцаж орж ирэх зөвшөөрөл болон шинжилгээний бичиг өгөхтэй холбоотой мэдээлэл МИX 2020.06.18 375
1 Мөнхцэцэг 12345678 2023.06.18 101