Энэ оны 3сарын 1-нээс бүх төрлийн E-7 ангиллыг нарийвчлан ангилан мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулна.
Гол өөрчлөгдсөн дүрэм журмыг товчхон орууллаа.
E-7 статусын 85 ажлын төрлийг үндсэн 4 бүлэг болгож ангилсан. Шинээр виз авах, статус солих, сунгалт хийхэд шинэ дүрмийн дагуу хянан шийдвэрлэн, болзол хангаагүй нөхцөлд шинээр авах, статус солих, сунгах г.м боломжгүй болно.
1. E-7-1 Боловсон хүчин
(67 төрлийн ажил мэргэжил)
Цалингийн жилийн дундаж GNI 80%-аас дээш байх
2. E-7-2 Хагас Боловсон хүчин
(9 төрлийн ажил мэргэжил)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх
3. E-7-3 Ур чадвартай боловсон хүчин
(6 төрлийн ажил мэргэжил)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх
4. E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчин
(3 төрлийн ажил мэргэжил)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх
*Гагцхүү 2,3,4-өөс зарим нэг мэргэжлийн цалинг тусад нь харгалзан үзнэ
БНСУ-нь ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах журмын дагуу байгууллага бүрт үндсэн ажилтаны 20 хувьд дүйцүүлэн гадаадын иргэн E-7 визээр ажиллуулах боломжтой байдаг.
Гагцхүү: Цагаач Тайван улсын иргэн, гэрлэлтийн цагаач иргэн, байнгын оршин суух визтэй иргэдийг Солонгос үндсэн ажилтантай адил тооцно(Тогооч-ын хувьд болзол нь өөр)
E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчний квот нь 600 хүний орон тоо байдаг байсан бол 400 хүний орон тоог нэмэн жилдээ 1,000 хүний орон тоо болгож өсгөсөн
✔️ Нийт квотын тоо : 1,000хүн
•Энгийм квот: 500хүн(▲ 100хүн)
•Өндөр оноотой : 100хүн
•Ажлын байр маш сайн бий болгосон тэргүүний байгууллага : 100хүн
•Хөдөлмөрийн яамны сайшаал : 200хүн
•Хүнс хөдөө аж ахуйн яамны сайшаал: 50хүн
•Далайн хэрэг, загас агнуурын яамны сайшаал : 50хүн
2020 оны 1 сарын 1нээс E7-4 статусын онооны схем өөрчлөгдөнө.
•Орлогын болзлыг хангасан байх
•Мэргэжлийн үнэмлэх эсхүл тусгай дадлагажсан сертификаттай бол нэмэлт оноо өгөх
•Боловсролын оноог ахлах сургууль эсхүл коллежоос дээш зэрэгтэй гэж 2 ангилж үзнэ
•Тухайн байгууллагад удаан ажилласан тохиолдолд нэмэлт оноо өгөх г.м
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.hikorea.go.kr цахим хуудасны зарлал булан 2 сарын 25ны өдрийн мэдээллийг үзнэ үү
Солонгос хэл дээр дэлгэрэнгүйгээр үзэж болно.
https://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt?bbsGbCd=BS10&bbsSeq=1&langCd=KR&ntccttSeq=863